Home / Articles / “Суурин хяналтын иж бүрэн систем, тоног төхөөрөмж...
“Суурин хяналтын иж бүрэн систем, тоног төхөөрөмж суурилуулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ
2013-05-07
“Суурин хяналтын иж бүрэн систем, тоног төхөөрөмж суурилуулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ “Суурин хяналтын иж бүрэн систем, тоног төхөөрөмж суурилуулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ

Тус хорооноос БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо, технологи ба хөгжлийн яамны харьяа Радио долгион хяналтын байгууллага (CRMO)-той хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан билээ. Дээрх харилцан ойлголцлын санамж бичгийн үндсэн агуулга нь талууд мэдээлэл харилцааны холбооны салбарт хамтран ажиллах, радио давтамжийн удирдлага, хяналтын хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологиудыг Монгол улсад нэвтрүүлэх, хоёр байгууллага болон холбогдох байгууллагууд хооронд мэргэжилтнүүд солилцон сургаж чадавхижуулахад оршиж байгаа юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Радио долгион хяналтын байгууллагаас  тус хороонд буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Радио давтамжийн суурин хяналтын иж бүрэн систем, тоног төхөөрөмжийг бэлэглэх, суурилуулах төсөл (Mutual Agreement to establish Korean Fixed Spectrum Management System)-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон болно. Уг төслийн хүрээнд энэ оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус хороотой БНСУ-ын Радио долгион хяналтын байгууллага болон холбогдох байгууллагын төлөөлөгчид “Тоног төхөөрөмж бэлэглэх гэрээ”-нд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Мөн энэхүү төслөөс гадна БНСУ-ын Засгийн газрын Мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн хүрээлэн (KISDI) байгууллагаас “Давтамж, спектрийн бодлого зохицуулалт” сэдэвт зөвлөх үйлчилгий төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ХХЗХ-ны холбогдох мэргэжилтнүүдэд хоёр хоногийн сургалт зохион байгуулж зөвлөх үйлчилгээний төслийн үйл ажиллагааг эхлүүлэв.