Home / Articles / “Satellite 2013” үзэсгэлэн хуралд оролцов
“Satellite 2013” үзэсгэлэн хуралд оролцов
2013-05-01
“Satellite 2013” үзэсгэлэн хуралд оролцов “Satellite 2013” үзэсгэлэн хуралд оролцов

АНУ-ын Вашингтон хотноо 2013 оны 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Satellite 2013” үзэсгэлэн, хуралд ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, тус газрын холбогдох албаны төлөөлөгчид, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны дарга Б.Буян-Өлзий, Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ц.Түвшинтөр, МТҮП-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй баг оролцов. Тус үзэсгэлэн, хурлын үеэр АНУ-ын сансрын технологийн чиглэлээр явуулж буй үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хиймэл дагуулын сансрын холбооны үйлдвэрлэгч, нийлүүлэгч, хөөргөгч хэд хэдэн компани, байгууллагуудтай уулзсан юм.

“Satellite 2013” үзэсгэлэн, хурал нь олон улсын хиймэл дагуулын бизнес эрхэлдэг үйлдвэрлэгч, хэрэглэгчид оролцдог томоохон арга хэмжээ бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 350 гаруй компанийн төлөөлөл оролцож өөрсдийн үйл ажиллагаа, техник технологийг танилцуулсан юм. Түүнчлэн бол хиймэл дагуулын мэргэжилтнүүд болон шинийг санаачлагчдын 300 гаруй байгууллага, нийгэмлэгийн хурлын хөтөлбөр зохиогдон 75 орны 12000 төлөөлөгчид оролцсон байна.

Мөн энэхүү үзэсгэлэн хурлын үеэр манай салбарын төлөөлөгчид ТAS, Telesat, Astrium, Intelsat, SES, JSAT, Lockhood Martin, Space Systems Loral, Boeing, ILS, Space X, Ariane Space зэрэг дэлхийн хэмжээний хэд хэдэн компаниудын төлөөлөгчидтэй уулзаж, Монгол улсад хуваарилагдсан боломжит зурваст өргөн нэвтрүүлгийн үйлчилгээнд зориулагдсан хиймэл дагуул хөөргөх төслийн талаар санал солилцож, бодит боломж бололцоо, хэрэгжүүлэх асуудалд хамтран ажилласан болно. бий эсэх талаар судалсан. Дээрх уулзалтуудын үр дүнд эдгээр компани, байгууллагууд Монгол Улсад зочилж төсөлтэй дэлгэрэнгүй байдлаар танилцаж, өөрийн байгууллагын танилцуулгыг хийж, уулзахаар тохиролцсон юм.