Home / Articles / “Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг...
“Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах” сургалт семинар болж өндөрлөлөө
2016-03-23
“Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах” сургалт семинар болж өндөрлөлөө “Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах” сургалт семинар болж өндөрлөлөө

Тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах сургалт семинар болж өндөрлөлөө

“Өргөн нэтврүүлгийн контентийн хөгжил” чуулганы хүрээнд “тоон телевизийн студи болон дууны гаралтын чанарыг сайжруулах” сургалт семинар зохион байгуулагдлаа.

            Семинарт хүрэлцэн ирсэн телевизийн өргөн нэвтрүүлгийн 100 гаруй инженер техникийн ажилчдад БНСУ-ын өргөн нэвтрүүлгийн салбарын өндөр ур чадвар бүхий инженер, техникийн ажилтнууд телевиз, сувгуудын студийн бүтэц, зохион байгуулалт, техник, тоног төхөөрөмжийн танилцуулга, дууны түвшинд хэмжилт хийх, харилцан адилгүй, жигд бус байдалд дүн шилжилгээ хийх, техникийн шийдлийг тодорхойлох талаар туршлагаасаа хуваалцаж харилцан санал солилцлоо.

            Илтэлийн хүрээнд БНСУ-ын “Вишн энд тех” ХХК-ийн захирал Ким Жон Юм, Тоон нэвтрүүлгийн систем, телевизүүдийн дуу дохионы шийдэл, “Жеминисофт” ХХК-ийн захирал Кан Жин Уг өргөн нэвтрүүлгийн файлд суурилсан технологийн талаар мөн Монголын зөвлөх инженерүүд мэдээлэл өгч үр дүнтэй сургалт боллоо.

Илтгэгч, Сэдэв

1

Л.Гантулга-Өргөн нэвтрүүлгийн гаралтын чанар

2

Ким Жон Юм- Телевизийн дууны дохио, шийдлүүд

3

Кан Жин Уг- Өргөн нэвтрүүлгийн файлд суурилсан технологи

4

Б.Пүрэвцэрэн- Тоон телевизийн студи бүтэц

5

Д.Цэдэвсүрэн- Тоон телевизийн студи 2-р хэсэг, Тоног төхөөрөмжид тавигдах ерөнхий шаардлага MNS5592-2 2016

6

Ким Жон Юм- Тоон өргөн нэвтрүүлгийн систем