Home / Articles / stants
stants
2016-03-02

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ

Монгол улсын “Радио долгионы тухай” [1] хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үүсгэгчээс үүссэн болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын төрийн өмч мөн” гэж заасан. Радио давтамжийг ашиглаж буй зориулалтаар нь тусгай хэрэглээний болон нийтийн хэрэглээний  радио давтамж гэж ангилна.

  • Тусгай хэрэглээний радио давтамжийн зурвасыг улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах хэрэгцээнд зориулж хуваарилна.
  • Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэгцээнд зориулж хуваарилна.
    • Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж  ашиглана.

Үүнийг схемээр харуулбал:

 

 

1.1 РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ:

Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Төрийн эрх бүхий байгууллагаас радио холбоо зохион байгуулах, түүнийг ашиглан үйлчилгээ эрхлэх, нийтийн үйлчилгээний зориулалтаар радио төхөөрөмж ажиллуулахын тулд радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрх олгосон баримт бичгийг  тусгай зөвшөөрөл гэнэ” гэж заасан. Тиймээс радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргах бол дараах материалыг бүрдүүлэн ХХЗХ-нд ирүүлнэ.

  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл шинээр хүсэлт гаргагч
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгах хүсэлт гаргагч[2]

1.2 РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ХҮСЭЛТ ГАРГАГЧ

Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг”[3], Радио долгионы тухай хуулийн 10 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл  авах өргөдөл гаргах” заалтын дагуу:

Байгууллага

Хувь хүн

1

Тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргасан албан бичиг

  • Албан бичигт  хүсэлт гаргагчийн нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

Тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргасан өргөдөл

(Өргөдөлд хүсэлт гаргагчийн овог нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

2

Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар

/Нотариатаар баталгаажуулна/

Цахим иргэний үнэмлэхний хуулбар

/Нотариатаар баталгаажуулна./

Байгууллагын дүрэм

3

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт 1 –ийг бөглөх

/өргөдлийн маягтыг татаж авах линк холбох/

4

Өргөдлийн маягтыг бөглөх. (Маягт 3.1 - 3.8)

Өөрийн ашиглах үйлчилгээний төрлийн дагуу зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөн ирүүлнэ.

5

Радио давтамж ашиглахаар төлөвлөж буй vйл ажиллагааны тухай танилцуулга, ашиглахыг хүссэн радио давтамж, радио давтамжийн зурвасын мэдээллийг бичиж ирүүлнэ.

6

Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргын тодорхойлолт ирүүлнэ.

(Тодорхойлолт гэдэгт харилцаа холбооны чиглэлээр vйл ажиллагаа явуулахыг дэмжсэн тухай албан бичиг байна. Засаг даргын тодорхойлолт нь нэг сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн сумын, 2 ба тvvнээс дээш сумын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа эрхлэх бол тухайн аймгийн, нийслэл хотод дvvрэг харгалзахгvйгээр нийслэлийн засаг даргаас Зохицуулах Хороонд ирvvлсэн тодорхойлолт байна)

7

Ашиглахаар төлөвлөж буй радио тоног төхөөрөмж болон антенны техникийн үзүүлэлтийг хавсаргах мөн жагсаалтыг ирүүлэх

8

Үйл ажиллагаа явуулах байршлын хамрах хүрээний зураглал буюу тооцооллыг ирүүлнэ

9

Ашиглах техник тоног төхөөрөмжийн ажиллагааны зарчим, суурилуулалт болон холболтын схем зургийг хавсарган ирүүлнэ.

 

Өргөдлийн маягт :

Өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг бөглөх заавар

1

Хөдөлгөөнт холбоо

 

2

Сансрын холбоо

Сансрын холбоо /Загвар маягт/

3

Өргөн нэвтрүүлэг (Телевиз, FM, AM радио, MMDS)

Өргөн нэвтрүүлэг (Телевиз, FM, AM радио, MMDS) /Загвар маягт/

4

Радио релей

Радио релей /Загвар маягт/

5

Интернет (WiFi, WiMax, Радиомодем)

Интернет (WiFi, WiMax, Радиомодем) /Загвар маягт/

 

Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг жилээр тооцон авна. Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн журамтай танилцах

/ХХЗХ-ны 2013 оны 66 тоот тогтоолыг хавсаргах/

 

Таны өгсөн хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв.

http://crc.gov.mn/pic/medee/Procedure_RD.png

Радио давтамж, хяналт зохицуулалтын алба: 

Холбоо барих утас 976-11-304258,

факс 976-11-327720, мэйл:info@crc.gov.mn[4]

 

1.3 РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ СУНГАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ

Хэрэв радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөө сунгах бол Радио долгионы тухай хуулийн 12.2 заалтын дагуу 60 ба түүнээс дээш хоногийн өмнө доорх материалыг бүрдүүлэн ХХЗХ-нд хандана. Үүнд:

Байгууллага

Хувь хүн

1

Тусай зөвшөөрөл сунгах хүсэлт гаргасан албан бичиг

  • Албан бичигт  хүсэлт гаргагчийн нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

Тусай зөвшөөрөл сунгах хүсэлт гаргасан өргөдөл

(Өргөдөлд хүсэлт гаргагчийн овог нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

Ашиглаж буй радио давтамж, тоног төхөөрөмж, хамрах хүрээ гэх мэт тусгай зөвшөөрлийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсэхийг албан бичиг / өргөдөл/-д тусгаж өгөх. Хэрэв өөрчлөлт орсон бол зөвшөөрлийн өргөдлийн маягтыг доорх өргөдлийн маягтаас өөрийн ашиглах үйлчилгээний төрлийн дагуу өөрчлөгдсөн байдлаар бөглөн ирүүлнэ. (маягт 3.1 -  3.8)

2

Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар

/Нотариатаар баталгаажуулна/

Цахим иргэний үнэмлэхний хуулбар

/Нотариатаар баталгаажуулсан./

Байгууллагын дүрэм

3

Нөхцөл шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан болон төлбөр төлөлтийн талаар тайлан, мэдээлэл мөн цаашдын үйл ажиллагааны тухай төлөвлөгөөг хавсаргах

4

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийн маягт бөглөх

5

Хугацаа дуусаж байгаа тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээний хамт ирүүлэх

 

Тусгай зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв.

http://www.crc.gov.mn/pic/723.jpg

Радио давтамж, хяналт зохицуулалтын алба: 

Холбоо барих утас 976-11-304258,

факс 976-11-327720, мэйл:info@crc.gov.mn[5]

 

 

 

 

 

2. РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ:

Монгол Улсын Радио долгионы тухай хуулийн 13 дүгээр зүйлд “Иргэн, хуулийн этгээд хувийн болон дотоод хэрэглээний харилцаанд зориулан радио холбоо зохион байгуулах, эрдэм шинжилгээ, туршилтын ажиллагаа явуулах бусад бүх төрлийн радио төхөөрөмжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглахад радио давтамж ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичиг /цаашид “эрхийн бичиг“ гэх/олгоно” гэж заасан. Тиймээс радио долгион ашиглах тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргах бол дараах материалыг бүрдүүлэн ХХЗХ-нд ирүүлнэ.

  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл шинээр хүсэлт гаргагч
  • Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл сунгах хүсэлт гаргагч[6]

 2.1 РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ ШИНЭЭР ХҮСЭЛТ ГАРГАГЧ:

Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг”[7], Радио долгионы тухай хуулийн 10 дугаар зүйл “Тусгай зөвшөөрөл  авах өргөдөл гаргах” заалтын дагуу :

Байгууллага

Хувь хүн

1

Эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргасан албан бичиг

  • албан бичигт  хүсэлт гаргагчийн нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

Эрхийн бичиг эзэмших хүсэлт гаргасан өргөдөл

(өргөдөлд хүсэлт гаргагчийн овог нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

2

Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар

/Нотариатаар баталгаажуулна/

Цахим иргэний үнэмлэхний хуулбар

/Нотариатаар баталгаажуулсан./

Байгууллагын дүрэм

3

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт 1 –ийг бөглөх

/өргөдлийн маягтыг татаж авах линк холбох/

4

Өргөдлийн маягтыг бөглөх.

Өөрийн ашиглах үйлчилгээний төрлийн дагуу зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөн ирүүлнэ.  (маягт 3.1 -  3.8)

Харилцааны богино долгионы станцын өргөдлийг маягт.

5

Радио давтамж ашиглахаар төлөвлөж буй vйл ажиллагааны тухай танилцуулга бичиж хавсаргах

6

Ашиглахыг хүссэн радио давтамж, радио давтамжийн зурвас, ашиглах радио тоног төхөөрөмжийн нэвтрүүлэгчийн болон антенны техникийн үзүүлэлт хавсаргах

7

Радио сүлжээ байгуулах болон хамрах хүрээний зураглал, тооцоолол, ашиглах техник тоног төхөөрөмжийн ажиллагааны зарчим, суурилуулалтын бүдүүвч зураглалыг хийж хавсаргах 

 

Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг жилээр тооцон авна.

Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн журамтай танилцах

/ХХЗХ-ны 2013 оны 66 тоот тогтоолыг хавсаргах/

Шинэ хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв.

http://crc.gov.mn/pic/medee/Procedure_EB.png

 

Радио давтамж, хяналт зохицуулалтын алба: 

Холбоо барих утас 976-11-304258,

факс 976-11-327720, мэйл:info@crc.gov.mn[8]

 

 

 

 

  1. РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН БИЧИГ СУНГАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧ

Хэрэв радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөө сунгах бол Радио долгионы тухай хуулийн 13.3 заалт, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 8.1 заалтын дагуу 21 ба түүнээс дээш хоногийн өмнө доорх материалыг бүрдүүлэн ХХЗХ-нд хандана. Үүнд:

Байгууллага

Хувь хүн

1

Эрхийн бичиг сунгах хүсэлт гаргасан албан бичиг

  • албан бичигт  хүсэлт гаргагчийн нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

Эрхийн бичиг сунгах хүсэлт гаргасан өргөдөл

(өргөдөлд хүсэлт гаргагчийн овог нэр, харилцах хаяг, холбоо барих дугаар, факсын дугаар, электрон болон энгийн шуудангийн хаяг байна.)

Ашиглаж буй радио давтамж, тоног төхөөрөмж, хамрах хүрээ гэх мэт тусгай зөвшөөрлийн мэдээлэлд өөрчлөлт орсон эсэхийг албан бичиг / өргөдөл/-д тусгаж өгөх. Хэрэв өөрчлөлт орсон бол зөвшөөрлийн өргөдлийн маягтыг доорх өргөдлийн маягтаас өөрийн ашиглах үйлчилгээний төрлийн дагуу өөрчлөгдсөн байдлаар бөглөн ирүүлнэ. (маягт 3.1 -  3.8)

2

Хуулийн этгээдийн vйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээний хуулбар

/Нотариатаар баталгаажуулна/

Цахим иргэний үнэмлэхний хуулбар

/Нотариатаар баталгаажуулсан./

Байгууллагын дүрэм

3

Нөхцөл шаардлага, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан болон төлбөр төлөлтийн талаар тайлан, мэдээлэл мөн цаашдын үйл ажиллагааны тухай төлөвлөгөөг хавсаргах

4

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн сунгалтын өргөдлийн маягт бөглөх

5

Хугацаа дуусаж байгаа эрхийн бичгийн гэрээ, гэрчилгээний хамт хавсаргах

 

Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг жилд тооцон авна.

Радио давтамж ашиглалт, үйлчилгээний төлбөрийн журамтай танилцах

/ХХЗХ-ны 2013 оны 66 тоот тогтоолыг хавсаргах/

Эрхийн бичгийн сунгах хүсэлтийг шийдвэрлэх процессыг дор зургаар үзүүлэв.

http://www.crc.gov.mn/pic/724.jpg

Радио давтамж, хяналт зохицуулалтын алба: 

Холбоо барих утас 976-11-304258,

факс 976-11-327720, мэйл:info@crc.gov.mn[9]

 

[1] Радио долгионы тухай хуулийн линктэй холбож өгөх

[2] Дарахаар мэдээлэл нь гардаг болгох.

[3] Харилцаа холбооны тухай хуулийн линктэй холбож өгөх

[4] Хорооны ажилчдын мэдээлэлтэй холбож өгөх

[5] Хорооны ажилчдын мэдээлэлтэй холбож өгөх

[6] Дарахаар мэдээлэл нь гардаг болгох.

[7] Харилцаа холбооны тухай хуулийн линктэй холбож өгөх

[8] Хорооны ажилчдын мэдээлэлтэй холбож өгөх

[9] Хорооны ажилчдын мэдээлэлтэй холбож өгөх