Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2016-03-02
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт, гарын авлага боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүмүүсийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хэм хэмжээ, нөхцөл шаардлага, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулахад баримтлах үндэсний стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх, бусад орны стандартыг нутагшуулах, гарын авлага боловсруулахад оршино.

Боловсруулах бичиг баримтын жагсаалт:

I.       УЛСЫН СТАНДАРТ  ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХ

  1. Эрчим хүчний шугамын баганыг ашиглан холбооны шилэн кабелийн суурилуулалт хийх стандарт
  2. Мэдээлэл Холбооны зай тэжээл, нөөц тэжээлийн байр болон кабелийн уурхайн өрөөний стандарт
  3. Телефон сүлжээний худаг, сувагчлалын байгууламжийн стандарт
  4. Программ хангамжийн шалгалт, бататгалын стандарт

II.    УЛСЫН СТАНДАРТЫГ ХЯНАЖ ШИНЭЧЛЭХ

  1. MNS 5473:2005 Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээний тооцооны арга
  2. MNS 4908:2000 Техникийн зураг. Телефон сүлжээний зургийн тэмдэглэгээ, түүний хэмжээ стандарт
  3. MNS 6285:2011 Төрийн үйлчилгээний вэб сайтад тавигдах шаардлага

III.  ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛАХ

  1. Телевиз, сувгийн дуу, дүрсийн дохионы техникийн үзүүлэлтүүдийг хэмжих аргачлал гарын авлага

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Тухайн чиглэлээр стандарт, бичиг баримт гэх мэтийг боловсруулсан, судалгаа хийсэн зэргээр ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл

 

Жич: Зөвлөх үйлчилгээг илүү үр дүнтэй болгох үүднээс хувь хүмүүс хамтран /түншлэлээр/оролцож болно.

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 03 дугаар сарын 11-ний 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Утас: 304257, 304258, 99009906. Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn

Харилцах албан тушаалтан:

Зохицуулалын албаны мэргэжилтэн Ш. Болормаа

 

2016.03.01