Ажлын байр: Хөдөө орон нутгийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Орон нутгийн хэмжээнд өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах
- Орон нутгийн хэмжээнд Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах
- Орон нутгийн хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах
Тавигдах ерөнхий шаардлага
- Менежмент, хэвлэл мэдээллийн ажилтан, мэдээллийн менежмент
- Мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, тухайн мэргэжлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Урт болон богино хугацаагаар орон нутагт томилолтоор ажиллах боломжтой байх
- Телевиз, радиогийн үйл ажиллагаа, технологийн талаар мэдлэгтэй байх
- Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан байх
- Салбарын хууль эрх зүйн мэдлэгтэй
- Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт хийх чадвартай
- Бие даан судалгаа, дүгнэлт хийх, тайлагнах, хэрэгжүүлэх чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээд түвшний мэдлэгтэй байх
- Орчноо мэдрэх, зөв үнэлж, дүгнэх, харилцагч болон олон нийттэй харилцах чадвартай байх
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар хамтран ажиллах чадвартай байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
- Хоёр хувь зураг;
- Гурван үеийн намтар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа холбооны зохицуулах хороо
Утас: 304258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn