Home / Articles / Улс хоорондын шуудангийн илгээлтийн тухай мэдээлэл
Улс хоорондын шуудангийн илгээлтийн тухай мэдээлэл
2013-04-03

ХХЗХ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16 дугаар заалт, Монгол улсын Харилцаа холбооны тухай хуулийн  9 дүгээр зүйл, Шуудангийн тухай хуулийн 9 болон 18 дугаар зүйлүүдийн дагуу улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгож, стандарт технологийн мөрдөлтөнд нь хяналт тавьж, шуудангийн үйлчилгээний зах зээлд шударга өрсөлдөх орчныг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зэрэг асуудлуудыг хариуцдаг.

Тус хороо нь зөвхөн шуудангийн үйлчилгээний зохицуулалтыг хариуцдаг учраас ачаа тээврийн үйлчилгээнд нь хөндлөнгөөс оролцдоггүй. Шуудангийн тусгай зөвшөөрөлтэй үйлчлэгч нь шуудангийн сүлжээ (илгээмж хадгалах агуулах бүхий байнгын ажлын байр,  шуудан тээврийн тогтмол маршруттай, хүргэлт үйлчилгээний цэг)-гээр дамжуулан шуудангийн үйлчилгээг технологи ажиллагааны стандартын дагуу хүргэх үүргийг хэрэглэгчийн өмнө хүлээдэг. Улс хоорондын агаарын ачаа тээврийн зөвшөөрөл нь ИНЕГ-аас,  газрын ачаа тээврийн эрх нь Төмөр замын тээврийн хуулийн 16.1.3 дах заалтын дагуу тусгай зөвшөөрлөөр олгогддог бөгөөд тээвэрлэлтийн горимоос шалтгаалан өөр өөрийн шаардлагатай байдаг болно. 
(Хэрэглэгчдэд ойлгомжтой мэдээлэл өгөх үүднээс дараах харьцуулалтыг хүснэгтээр харуулсныг үзнэ үү!)

 Шуудангийн илгээлт, карго-ачааны ялгаатай талууд

Онцлог талууд Шуудангийн илгээлт Карго-ачаа
1 Жин Тодорхой хязгаартай: Жингийн дээд хязгаар нь 20кг байна. хуваагдах боломжгүй нэг илгээлтийн жингийн дээд хязгаар нь 50 кг Хязгаарлалт байхгүй.
2 Гурван талын хэмжээс Тодорхой хязгаартай:  Илгээлтийн аль нэг урт талын хэмжээс нь 1,5м-ээс хэтрэхгүй байх бөгөөд эргэн тойрны талуудын уртын нийлбэр нь 3м-ээс хэтрэхгүй байна Тухайн тээврийн хэрэгслэлээс хамаарна.  Онцгойлж заасан хязгаарлалт байхгүй.
3 Дагалдах бичиг баримт, маягт Шуудангийн салбар дээр олон улсад мөрдөгддөг илгээлтийн эдийн тодорхойлолт, шуудангийн гаалийн мэдүүлгийг  явуулагч бичиж өгснөөр бүртгэл хяналтын системд илгээлт бүртгэгдэнэ.   Тодорхой маягт байхгүй. Харилцах хаягаа бичиж, зуучлагчид хүлээлгэн өгдөг.
4 Гарах талын хил гаалийн шалгалт Дагалдах бичиг баримт, маягтууд болон бүртгэл хяналтын системийн мэдээллийг үндэслэн гаалийн хяналтыг хийнэ. Тээвэр зуучийн бүрдүүлж өгсөн гаалийн бүрдүүлэлтээр хилийн шалгалтыг хийнэ.
5 Үнэ тариф Шуудангийн үйлчилгээний үнэ тарифийг өртөгт тулгуурлан тогтоодог.  Өртгийн гол хэсгийг агаарын тээврийн зардал бүрдүүлдэг. Явуулагч тээврийн зардлаа цугларсан ачааны жингээс хамааруулан буурах шатлалтайгаар тогтоодог.
6 Монгол улсын гаалийн хилээр нэвтрэх “Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”д зааснаар шуудангийн байгууллага хүлээн авагчийг төлөөлөн илгээлтийн дагалдах бичиг баримт, эдийн тодорхойлолтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийдэг. Карго ачааг хил дээр ирэхэд хүлээн авагч өөрийн биеэр ирж гаалийн бүрдүүлэлтийг “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу хийлгэж ачаагаа хүлээн авдаг.

 

Шуудангийн илгээлтийн үйлчилгээний тарифийг өртөгт тулгуурлан тогтоох аргачлалтай. Өртгийн гол хэсгийг тээврийн хөлс эзэлдэг. Тухайлбал, улс хоорондын агаарын шуудан тээврийн тарифийн жишиг үнийг Дэлхийн Шуудан холбоо, Олон улсын иргэний агаарын тээврийн холбооноос тогтоодог. Энэ үнээр 1 кг шууданг 1 км агаарын зайд тээвэрлэхэд 0,568 Зээлжих тусгай эрх нь (Special Drawing Rate буюу улс хоорондын тооцоонд хэрэглэгдэх чөлөөтэй хөрвөх ханш) 1200 төгрөгтэй тэнцэнэ. (2013 оны 04-р сарын 02-ны байдлаар 1ЗТЭ=2114 төгрөг). Шууданг ийнхүү өндөр үнэтэй тээвэрлэснээрээ шууданг саатуулахгүй, дараалал харгалзахгүйгээр хугацаанд нь тээвэрлэх, шуудан тээврийн технологийн горимын дагуу нисэх буудлын ачиж буулгах үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээнэ.

Жишээ нь: АНУ-ын Чикаго хотоос Улаанбаатар хот хүртэл Бээжин хотоор дамжуулан 1 кг шуудан явуулахад агаарын тээвэрт 12100 км агаарын зайд шуудан тээвэрлэсний хөлс нь 1195төгрөг*12100 км=14520 төгрөг байх юм.

Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд найдвартай соёлтой хүргэх тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг дараах линкээр орж үзнэ үү!

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид