Home / Articles / Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Дараах...
Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо Дараах ажлын байранд АЖИЛТАН шалгаруулж авна
2016-01-28

Ажлын байр: Орон нутгийн төлөөлөгч (Гэрээт ажилтан)

/Сэлэнгэ аймаг, Дундговь аймаг, Дархан-Уул аймаг, Баянхонгор аймаг, Орхон аймаг, Дорноговь аймаг, Завхан аймаг /

Ажлын байрны үндсэн зорилт:                                                                              

  • “Харилцаа холбооны тухай хууль” болон “Радио долгионы тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”, харилцаа холбооны үйл ажиллагаатай холбогдсон хууль эрх зүйн акт, зохицуулалтын журмын хэрэгжилтэд хяналт тавьж, орон нутагт мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, тэдний хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, зохицуулах хорооноос гаргаж буй бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгөхтэй холбогдсон харилцааг зохицуулах

Тавигдах шаардлага:

  • Харилцаа холбоо, эдийн засаг, эрхзүйн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр ажиллаж байсан, энэ чиглэлээр ажлын дадлага, туршлагатай байх нь давуу тал болно
  • Тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг, эсхүл улсын байцаагчийн эрхтэй бол давуу тал болно
  • Судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, албан хэрэг хөтлөх чадвартай
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Компьютер болон дагалдах техник, тоног төхөөрөмж дээр ажиллах чадвартай байх.
  • Орчин үеийн техник, технологи ашиглах чадвартай
  • Салбарын хууль тогтоомж, эрх зүйн орчны талаар зохих мэдлэгтэй
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлэгч, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Улсын байцаагчийн эрхтэй бол үнэмлэхний хуулбар

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалт, ярилцлаганд урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр

Материал хүлээн авах хаяг:   Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Хүний нөөцийн мэргэжилтэн-Г.Ганчимэг-88888870

Материал хүлээн авах хэлбэр: ganchimeg@crc.gov.mn цахим хаяг болон шуудангаар хүлээн авна.                                           

Утас:                                         304257, 304258

Факс:                                          327720

Цахим хаяг:                               www.crc.gov.mn