Ажлын байр: Тоон контентийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт
- Тоон контентийн бодлого, зохицуулалтын асуудлаар холбогдох судалгааг хийх
- Тоон контентийн бодлого, зохицуулалтын асуудлаар санал болон холбогдох журмыг боловсруулах
- Тоон контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг боловсруулах, тусгай зөвшөөрөл олгох талаар мэргэжлийн дүгнэлт гаргах
Тавигдах ерөнхий шаардлага
- Мэдээлэл Холбооны Технологийн инженер, Мэдээлэл Холбооны Технологийн менежерийн магистраас доошгүй мэргэжилтэй
- Мэдээлэл, холбооны байгууллагад мэдээлэл технологийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, тоон контентийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно
- Салбарын хууль эрх зүйн мэдлэгтэй
- Асуудал боловсруулах, дүн шинжилгээ, үнэлэлт хийх чадвартай
- Бие даан судалгаа, дүгнэлт хийх, тайлагнах, хэрэгжүүлэх чадвартай байх
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
- Баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
- Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
- Багаар хамтран ажиллах чадвартай байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
- Хоёр хувь зураг;
- Гурван үеийн намтар;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гар өргөдөл/
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Материал хүлээн авах хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Утас: 304258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn