Огноо: 2016.01.22
Сонгон шалгаруулалтын дугаар: ХТРС/2016
Сонгон шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.
Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл нь тодорхой нэг байршилд эсвэл харилцан холбогдсон бааз станцуудын хүрээнд байгууллагуудын дотоод хэрэгцээний шуурхай холбоог зохион байгуулах зорилготой юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь дор дурдсан нөхцөлтэйгөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг сонгох шалгаруулалтад оролцохыг урьж байна.
№ |
Үйлчилгээний төрөл |
Ашиглах зурвас |
Олгох эрхийн тоо |
1 |
Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт |
500кГц х 2 |
1 |
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.
Сонгон шалгаруулалтыг 2016 оны 01 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ
Сонгон шалгаруулалтад оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг мөн доорх хаягаар авч болно.
Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Радио давтамж, зохицуулалт, хяналтын алба, Б.Амгалан
Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.
Утас: 304258, 304257 Факс: 327720
Веб хуудас: www.crc.gov.mn
Цахим шуудан: info@crc.gov.mn