Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн “9.1.8. Харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж заасны дагуу жил бүр салбарын стандартыг боловсруулан батлуулдаг болно.
2016-2017 оны стандартчиллын ажлын хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбооны салбарын шинээр боловсруулах, дахин хянах, шинэчлэх шаардлагатай стандартын саналыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал авч байна. Иймд та бүхэн харилцаа холбооны салбарт нэн тэргүүнд шаардлагатай гэж үзэж буй стандартын дэлгэрэнгүй саналаа доорх загварын дагуу info@crc.gov.mn хаягаар ирүүлнэ үү.