Home / Articles / Дараах ажлын байранд АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Дараах ажлын байранд АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
2015-11-13

Дараах ажлын байранд АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна.

Ажлын байр:  Шуудангийн албаны ахлах мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт

1.Шуудангийн салбарын зохицуулалтыг олон улсын жишигт хүргэж, зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих 

2.Шуудангийн салбарт мэдээллийн технологит суурилсан дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурласан шинэ үйлчилгээг хүргэхэд зохицуулалтын орчинг бүрдүүлэх

3. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж, байгууллагын хөгжлийг дэмжин ажиллах

Тавигдах ерөнхий шаардлага

  • Мэдээлэл шуудан холбооны технологийн инженер, эдийн засагч чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэдээлэл харилцаа холбооны салбарын зохицуулалтын чиглэлээр зохих мэдлэг, туршлагатай  байх
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй
  • НҮБ-ийн ажлын таван хэлний аль нэг хэлийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Асуудлыг танилцуулах, мэргэжлийн зүгээс тодорхой заавар зөвлөгөө өгөх хэл ярианы болон бичгийн өндөр соёлтой байх.
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай
  • Эрдэм шинжилгээний ажил, судалгаа, төсөл хийх туршлагатай байх
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 11 сарын 27 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас:                                        304 257

Факс:                                         327 720

Цахим хаяг:                            www.crc.gov.mn