Home / Articles / Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийг тоон системд...
Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэхтэй холбогдуулан богино долгионы болон өргөн нэвтрүүлгийн радиогийн ирээ
2013-03-21

2013 оны 03-р сарын 21 өдөр.
 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь Монгол Улсын  радио өргөн тоон системд шилжүүлэхтэй холбогдуулан богино долгионы болон өргөн нэвтрүүлгийн радиогийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох ажлыг гүйцэтгэх саналыг иргэн, аж ахуйн нэгжээс авч байна.

 

Хийгдэх ажил:

-          Богино долгионы радио нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч иргэд, ААН байгууллагын үзүүлж буй үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж, санаа бодлыг тодруулах, үйлчилгээний талаарх үнэлгээ, үйлчилгээний давуу болон  сул талыг илрүүлэх

-          Үйлчилгээ, үзүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй асуудлууд, сонсогчдын зүгээс гарч буй санал гомдол, асуудллын шийдвэрлэлт, цаашид сайжруулах талаар санаа бодлыг цуглуулан дүн шинжилгээ хийх.

-          Радио сонсогчдын мэдээллийн эрэлт хэрэгцээний нөхцөл байдлыг тодруулах

-          Радио нэвтрүүлгийн бүтэц,  чанарын төвшин болон сонсогчдын хэрэгцээний нийцийг тодорхойлох

 

Дээрх ажлыг сонирхсон хувь хүн, албан байгууллагууд өөрийн танилцуулга, ажлын туршлага, тоног төхөөрөмжийн гарал үүсэл, ажиллах хүчний талаарх мэдээлэл болон дээрх ажлыг гүйцэтгэх боломжит хугацааны талаар тус хороонд биеэр болон цахим хаягаар холбогдон 2013 оны 04 дугаар сарын 23-ны өдрийг дуустал саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Холбогдох мэргэжилтэн Т.Ууганбат

Гэрээ, хууль эрхзүйн мэргэжилтэн

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: Uuganbat@crc.gov.mn

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13,

Метро бизнес төв, 5 давхар

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/