Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ/-аас Цахилгаан холбоо/мэдээлэл харилцаа холбоо технологийн үзүүлэлтүүдийг хэлэлцэх[1] 6-р, Мэдээлэл харилцаа холбооны технологийн талаар өрхөд хамаарах үзүүлэлтүүдийг хэлэлцэх[2] 3-р зөвлөгөөнүүдийг 2015 оны 09 дүгээр сарын 22-ноос 2015 оны 9 дүгээр сарын 25-ны хооронд Швейцари улсын Женев хотноо зохион байгуулав.
Эдгээр нь ОУЦХБ-ын гишүүн, гишүүн бус салбарын байгууллагуудын дунд зохион байгуулагддаг бөгөөд холбогдож ажилладаг бусад олон улсын байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд уригдан оролцдог харилцан уялдаатай арга хэмжээнүүд юм.
Уг зөвлөгөөнийг ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн хороо[3]-ны Төслийн хангалт, мэдлэгийн менежментийн алба[4]-ны дарга Док.К.Завазава нээж үг хэлсэн ба Бразилийн CETIC байгууллагын менежер Александр Барбоса, Испанийн их сургуулийн профессор Иниго Хергер нар удирдан явуулав. Өмнөх жилийн уулзалтаас гарсан дүгнэлт шийдвэрүүдийн хүрээнд ОУЦХБ-аас онлайн форум ажиллуулдаг ба тухайн жилийн уулзалт зөвлөгөөнөөр жилийн туршид уг онлайн форумаар хэлэлцсэн орон орны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг нэгтгэн дүгнэдэг байна. Мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын хөгжил, түүний технологийн нийгмийн хөгжилд үзүүлж байгаа нөлөө, нийгмийн зүгээс салбарын хөгжилд үзүүлж буй нөлөөг үнэлэхтэй холбоотойгоор тодорхой үзүүлэлтүүдийг хэлэлцсэн болно. Үүнд:
Үзүүлэлт 1. Интернет ашиглахгүй байгаа иргэдийн хувь, саад тус бүрээр
Үзүүлэлт 2. Интернет холболтгүй өрхийн хувь, саад тус бүрээр
Үзүүлэлт 3. Гар утасгүй иргэдийн хувь, саад тус бүрээр
Үзүүлэлт 4. Мэдээлэл харилцаа холбоо технологийн ажил эрхлэлт
Үзүүлэлт 6. Дараа үеийн хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч
Үзүүлэлт 7. Дараа үеийн хөдөлгөөнт өргөн зурвасын технологийн хамрах хүрээ
Үзүүлэлт 8. M-banking үзүүлэлтүүд