Home / Articles / МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
2013-02-20

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараахь ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна.

Ажлын байр:  Суурин хяналтын инженер

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Радио холбооны чиглэлээр дээд сургууль төгссөн;
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, радио холбооны технологийн талаар мэдлэг сайтай байх;
  • Салбарын хууль эрх зүй болон эдийн засгийн зохих мэдлэгтэй;

Тавигдах ерөнхий шаардлага:

  • Радио холбооны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай;
  • Орон нутагт томилолтоор ажиллах боломжтой;
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр соёл, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Хоёр хувь зураг;
  • Гурван үеийн намтар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/;
  • Цагдаагийн газрын тодорхойлолт;

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn