Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хороо үе үеийн салбарын...
Харилцаа холбооны зохицуулах хороо үе үеийн салбарын сайд, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2015-10-01
Харилцаа холбооны зохицуулах хороо үе үеийн салбарын сайд, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ Харилцаа холбооны зохицуулах хороо үе үеийн салбарын сайд, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлага, хамт олон 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр буюу Олон Улсын Ахмадын өдрийг угтан, мөн тус хорооны 20 жилийн ойг тохиолдуулан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадууд болон салбарын үе үеийн сайд нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү уулзалт, хүлээн авалтын үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн салбарын үе үеийн сайдууд, ахмадуудад тус хорооны хийж хэрэгжүүлж буй ажил, өөрчлөлт шинэчлэлийн талаар ярилцаж, мөн тэдний саналыг сонслоо.

Уулзалтанд оролцсон Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн анхны дарга Л.Лантуу, Холбооны Яамны сайд асан Б.Баатар, Жигжид, Гарам-Очир, Сандалхаан, Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн гишүүн асан И.Норовжав, Радио долгион хяналтын станцын дарга асан Ө.Цогзолмаа нар санал сэтгэгдлээ илэрхийлж 20 жилийн ойн баярын мэндийг хамт үе үеийн ахмадууд, байгууллагын удирдлага, хамт олонд дэвшүүлэн ажлын амжилт хүсч, илүү их эрх хүчтэй ажиллахыг хүсэн ерөөлөө.