Home / Articles / Интернетийн хурд шалгагч програмын 2012 оны сүүлийн...
Интернетийн хурд шалгагч програмын 2012 оны сүүлийн хагас жилийн тайлан гарлаа
2013-02-18
Интернетийн хурд шалгагч програмын 2012 оны сүүлийн хагас жилийн тайлан гарлаа Интернетийн хурд шалгагч програмын 2012 оны сүүлийн хагас жилийн тайлан гарлаа

Интернэтийн хурд шалгагч програмыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2010 оны 9 сараас эхлэн анх удаагаа интернэт хэрэглэгчиддээ зориулж Ookla компанитай хамтран эхний хувилбарыг нэвтрүүлсэн билээ. Нэвтрүүлсэн цагаас эхлэн интернэт хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж өсөн нэмэгдэж байгаа нь дараах тоо баримтаас та бүхэнд харагдах болно. Цаашид хэмжилт, шалгалтын үр дүнг илүү нарийвчлалтай, боловсронгуй болгох үүднээс 2011 оны 11 сараас эхлэн хурд шалгах програмыг зөвхөн хурд шалгахаас гадна нэмэлтээр шугамын чанарыг шалгах тал дээр сайжруулж, нэмэлт өөрчлөлтийг (Packet loss, Port block, Jitter) хийж, тестийн сервэрийн байрлалыг АНУ Лос Анжелес болгон өөрчлөн шинэчлэлийг хийлээ. Манай сайт уруу хандаж байгаа хэрэглэгчдийн судалгаанаас харахад гар утсаараа хандсан хэрэглэгч нилээдгүй байсан учир цаашид гар утсанд зориулсан хувилбарыг нэвтрүүлэх, мөн Монголын интернэтийн дотоод урсгалын түвшинг тодорхойлохоор Үндэсний Дата төв дээр тестийн сервэр байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Дэлгэрэнгүй тайланг дараах холбоосоос үзнэ үү.  http://www.speedtest.mn/report-2012-H1.html