Home / Articles / Орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн...
Орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ
2015-08-05
Орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ Орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 05-р сарын 28-ны өдрийн тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд 2015 оны 06-р сарын 03-наас 26-ны хооронд хэмжилт, хяналт шалгалт хийлээ.

Шалгалтанд Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын төв болон Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн телевизийн нийт  47 үйлчилгээ эрхлэгч хамрагдсан бөгөөд шалгалтыг дараах чиглэлүүдээр хийж, заавар зөвлөгөөгөөр хангаж ажилласан. Үүнд:

  • Хууль тогтоомжийн хэрэгжилт, бичиг баримтын бүрдэлтийн чиглэлээр:

Тусгай зөвшөөрлийн гэрээний үүргийн хэрэгжилт, өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Харилцаа холбооны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Радио долгионы тухай хууль болон холбогдох нөхцөл шаардлагуудын хэрэгжилт

  • Техник, стандартын хэрэгжилтийн чиглэлээр:

Телевизийн студид тавигдах стандарт шаардлага болон ашиглалт үйлчилгээнд мөрдөх холбогдох дүрэм журмуудын хэрэгжилт

  • Хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилтийн чиглэлээр:

Телевизийн өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт тавигдах шаардлагын хэрэгжилт

  • Радио давтамжийн ашиглалтын байдалд хэмжилт, шалгалт хийх

Ашиглаж буй радио давтамжийн зурвасыг тодорхойлох, харилцан нөлөөллийг шалгах, зөвшөөрөлгүй ашиглаж буй радио давтамжийг илрүүлэх

Мөн шалгалтын хүрээнд дээрх аймаг, сумдад үүрэн холбоо, хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэг, олон сувгийг дамжуулах үйлчилгээнд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг тодорхойлох, харилцан нөлөөллийг шалгах, зөвшөөрөлгүй ашиглаж буй радио давтамжийг илрүүлэх, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээг авч ажиллалаа.

Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүд тухайн орон нутгийнхаа ард иргэдэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг хүргэдэг эсэх, орон нутгийн мэдээ, нэвтрүүлгийн эзлэх хувь ямар байгаа, танин мэдүүлэх соён гэгээрүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар судалж үзэх үүднээс хөтөлбөрийн бүтцийг авч үзсэн.

Шалгалтын явцад Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн телевизүүдийн үйл ажиллагаа нь жигд тогтворжсон, Аж ахуйн үйл ажиллагааны тухай, Харилцаа холбооны тухай, Радио давтамжийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомж, Телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн нөхцөл шаардлагын хэрэгжилт, гэрээний үүрэг болон өмнөх шалгалтуудаар өгсөн үүрэг даалгаврын биелэлт харьцангуй сайн байсан.

Тухайлбал, нэвтрүүлгийн тогтсон сүлжээ, хөтөлбөртэй, өөрийн бүтээл сайтай (дунджаар 35-40 %), орон нутгийн мэдээ, мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг, 7 хоногийн хөтөлбөрт эзлэх Монгол бүтээлийн хувь хэмжээ шаардлага хангасан (45-50 %-д хүрсэн), студийг шинэчлэн тохижуулсан, тоон системд шилжихэд бэлтгэн тоног төхөөрөмжөө шинэчлэх, суурилуулах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүдтэй гэрээтэй ажиллаж, мэдээ, мэдээлэл нэвтрүүлгээ тогтмол солилцдог, өөрийн бүтээл үйлдвэрлэлдээ анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай байна.

Орон нутгийн телевизүүдийн бэлтгэн дамжуулж байгаа хөтөлбөрт эзлэх нэвтрүүлгийн хувь хэмжээг авч үзвэл:

(Хүснэгт-1)

Аймаг

Үйл ажиллагаа явуулж байсан ТВ-ийн тоо

Монгол бүтээл

(7 хоногт)

Өөрийн бүтээл

(7 хоногт)

Орон нутгийн мэдээ, нэвтрүүлгийн эзлэх %

(7 хоногт)

Соён гэгээрүүлэх танин мэдүүлэх нэвтрүүлгийн % (сард)

1

Дундговь

2

25 %

4,6 %

5 %

0%

2

Өмнөговь

4

44 %

33 %

35 %

10 %

3

Дорноговь

2

45 %

18%

18%

1,5 %

4

Хэнтий

1

47,5%

37 %

37 %

9 %

5

Дорнод

5

41 %

27 %

29 %

10 %

6

Сүхбаатар

2

43%

32%

25 %

12 %

7

Дархан - Уул

4

68.0%

51.4%

18.4

18.7%

8

Орхон

11

51.2%

47.3%

10.0%

17.9%

9

Хөвсгөл

4

49.4%

36.0%

12.5%

9.3%

10

Архангай

3

49.2%

27.6%

4.8%

13.7%

11

Өвөрхангай

4

47.5%

37.1%

17.9%

12.9%

12

Баянхонгор

3

65.5%

44.0%

9.0%

19.8%

(Гарфик-1)

 

Дээрх мэдээллээс дүгнэж үзвэл тухайн орон нутгийн талаарх мэдээ, мэдээлэл тогтмол бэлтгэж нэвтрүүлдэггүй, өөрийн болон Монгол бүтээлийн хувь хэмжээ бага, соён гэгээрүүлэх танин мэдүүлэх чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх үүргээ хангалттай биелүүлдэггүй, нэвтрүүлгийн тогтсон сүлжээ, хөтөлбөр байдаггүй, урсдаг зар явуулдаг, студийн стандарт шаардлага хангахгүй зэрэг зөрчлүүд зарим аймгуудын телевизүүдийн хувьд хэвээрээ байна.

Эдгээр зөрчлүүдийг арилгах талаар тус хорооноос холбогдох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх бөгөөд үйлчилгээ эрхлэгчдэд ашиглахад хялбар заавар зөвлөмжийг шинэчлэн, сайжруулж хүргүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчид нь хөтөлбөрийн бүтцийг сайжруулж, орон нутгийн иргэдэд чиглэсэн олон талт мэдээ мэдээлэл бэлтгэх өөрийн бүтээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж сайжруулах талаар анхаарч ажиллах шаардлагатай байна.

Шалгалтын явцад телевизүүдэд холбогдох стандарт болон нөхцөл шаардлагыг хэрхэн хангах, цаашид үйл ажиллагаандаа дүгнэлт хийж ажиллах талаар заавар зөвлөгөө өгч ажилласан бөгөөд тэдний зүгээс тус хорооноос зохион байгуулдаг сургалт, семинар, цахим хуудсанд тавигдсан мэдээ мэдээллүүд, тогтмол хийгдэж буй хяналт шалгалтын ажлууд нь үр өгөөжтэй байдгаас гадна заавар зөвлөгөөгөөр байнга хангаж ажилладагт талархсанаа илэрхийлж байлаа.