Монгол улсын нутаг дэвсгэрт өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ хүргэхээр хамрах хүрээгээ өргөжүүлэх (Сансрын холбооны хиймэл дагуулын сүлжээгээр хөтөлбөрөө дамжуулах) хүсэлтийг 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хүлээн авч байна.
Хүсэлт гаргагч өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгч нь: Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 30-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага” -ыг хангасан байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо
2015.08.03-ны өдөр