Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-07-16
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Домэйн нэрийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиудын төсөл боловсруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүмүүсийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны зорилтын хүрээнд дээрх хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой тус хорооноос хийсэн судалгаа, одоогийн хууль эрхзүйн орчны байдалд дүн шинжилгээ хийсэн дотоодын болон гадаадын зөвлөх үйлчилгээнээс өгсөн зөвлөмж зэрэгт үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлал боловсруулах, Монгол улсын бусад хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц болон стандартад нийцүүлэн хуулийн үг хэллэг, найруулгыг оновчтой, тодорхой болгон УИХ-д өргөн барих төслийг бэлэн болгоход оршино. 
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага болон  мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.
  3. Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Мэдээлэл үйлчилгээний хэсэг.

Утас: 304357, 304258

Факс: 327720