Home / Articles / Японд 1000 инженер сургана
Японд 1000 инженер сургана
2015-06-11
Японд 1000 инженер сургана Японд 1000 инженер сургана

Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй уялдан аж үйлдвэрийн салбар, байгалийн баялаг дагасан боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ түүнд ажиллах чадварлаг үндэсний боловсон хүчин инженерүүдийг бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ.

Энэ хүрээнд Япон Улсад 1000 инженер сургах “Инженерийн дээд боловсрол” төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд ирээдүйн хэрэгцээ шаардлагын үндсэн дээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүнд Технологийн Дээд Сургууль нэртэйгээр Японы  Коосэнгийн практикт тулгуурласан сургалтыг боловсролын тогтолцоонд нэвтрүүлэн олон улсын жишиг сургалтыг явуулах загвар сургалтыг байгуулан ажиллаж байгаа аж.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Японы Коосэн загварын Технологийн Дээд Сургууль нь Зам барилга, цахилгаан электроник, механикийн инженерийн ангиуддаа 9-р анги төгсөгчдийг элсүүлж байна. Математик, физик, эссэ, ярилцлагаар шалгалт авах бөгөөд 2015 онд Ерөнхий боловсролын 9-р ангийг 80 хувиас дээш оноотой төгсөж буй инженер болох хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүдийг бүртгэх аж. Тус сургуулийн онцлог давуу тал нь 5 жил суралцуулж, 20 настай инженерүүдийг бэлтгэн гаргах юм байна.