Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна
Ажлын байр: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны үндсэн зорилт:
- Төрийн бодлогын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны хамгийн түгээмэл үйлчилгээг тухайн хүн амын байршил, амьжиргааны төвшингөөс үл хамааран бодит үнээр хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн орчин бүрдүүлэх болон бүх нийтийн үйлчилгээний үүрэг, хөдөөгийн холбоог хөгжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, санал боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн бүрдүүлэлт болон зарцуулалтын талаар судалгаа хийх, бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын төлөвлөгөө боловсруулах, сангийн үйл ажиллагаанд оролцох, санал боловсруулах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих.
- Бүх нийтийн үйлчилгээ болон хөдөөгийн холбооны талаарх олон улсын бодлого зохицуулалтын чиг хандлага болон туршлагыг судлах санал боловсруулах, хэрэгжүүлэх.
Тавигдах шаардлага:
- Эдийн засгийн болон мэдээлэл, харилцаа холбооны бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
- Мэдээлэл, харилцаа холбооны салбарт эдийн засаг, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
- Мэдээлэл харилцаа холбооны техник, технологийн суурь мэдлэгтэй байх
- Холбогдох хууль тогтоомжийн талаар мэдлэгтэй байх
- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
- Төсөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
- Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
- Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
- Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 05 дугаар сарын 01 өдөр
Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Утас: 304 257, 304258
Факс: 327 720
Цахим хаяг: www.crc.gov.mn