Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн заалт, Монгол Улсын Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөрийн интернэтийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулахтай холбоотой заалтын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 онд интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн /утастай болон утасгүй/ үйл ажиллагаанд олон улсын мэргэшсэн байгууллагаар хөндлөнгийн хяналт, мониторинг хийлгэхээр зөвлөх үйлчилгээний тендерийг зохион байгуулсан билээ. Энэхүү зөвлөх үйлчилгээний тендерт өргөн зурвасын өндөр хурдны интернэтийн үйлчилгээний хяналт, мониторингоор мэргэшиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Англи, Америк, Бразил, Сингапур, Канад, Европийн холбоо зэрэг бусад орны зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа Английн Самнөүс /Samknows/ компани шалгарч, тус хорооны зүгээс зөвлөх үйлчилгээний төслийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Сонгон шалгаруулалтад шалгарсан Английн Самнөүс компанийн зүгээс интернэтийн үйлчилгээний чанарт мониторинг хийх үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй өрхийн интернэтийн үйлчилгээ авч буй хувь хэрэглэгчдийг тусгайлан боловсруулсан веб сайтаар “http://mongolia.samknows.com/” дамжуулан бүртгэнэ. Эдгээр бүртгүүлсэн хэрэглэгчдээс Самнөүс компанийн зүгээс холбогдох судалгааны арга, зүйд нийцүүлэн боловсруулсан тодорхой шалгуур, үзүүлэлтийн дагуу 100 хэрэглэгчийг сонгож, тусгай төхөөрөмжөөр /White box/ үнэгүй хангана. Хэрэглэгчид уг төхөөрөмжийг ашиглан өөрийн авч буй интернэтийн үйлчилгээний бодит хурдыг хэмжих боломжтой болох юм. Самнөүс компанийн зүгээс Вайтбокс /White box/ гэж нэрлэж буй энэхүү төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалттай холбоотой заавраар хэрэглэгчдийг хангаж ажиллана.
Мониторингийн үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй утасгүй хөдөлгөөнт интернэт хэрэглэгчийн хувьд гар утас болон бусад төрлийн утасгүй зөөврийн хэрэглэгчийн төхөөрөмжид зориулсан апплекейш татаж суулгаж, өөрийн авч буй интернэтийн хурдыг шалгах боломжтой.
Иймд та бүхэн өөрийн авч буй интернэтийн үйлчилгээний хурд, чанар бодит байдал дээр ямар байгааг мэдэхийг хүсвэл тус хорооноос хэрэгжүүлж буй энэхүү мониторингийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, http://mongolia.samknows.com/ веб сайт руу орж бүртгүүлэхийг урьж байна. Таны оролцоо Монгол Улсын интернэтийн цаашдын хөгжилд хувь нэмэр болох болно.
Бид бүхний ажилд дэмжлэг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа.
Веб сайтад бүртгүүлэх заавар
Өрхийн интернэтийн хэрэглэгчийн хувьд
- http://mongolia.samknows.com/ сайт руу хандана уу.
- Хэрэв та суурин интернэтийн үйлчилгээний өрхийн хэрэглэгч бол веб хуудасны оройн хэсэгт байрлах “Fixed broadband” зэс руу орж Sign-up form гэсэн дэд зэс рүү орно уу.
- Sign-up form дээр дарахад дараах мэдээлэл бүхий талбар гарч ирэх ба холбогдох мэдээллийг бөглөнө үү. Жишээ болгон үзүүлэв.
- Бөглөж дуусаад SUBMIT товчийг дарж өөрийн бүртгэлийг баталгаажуулна уу.
Хөдөлгөөнт интернэтийн хэрэглэгчийн хувьд
- http://mongolia.samknows.com/ сайт руу хандана уу.
- Хэрэв та WiFi, WiMax, 2G, 3G технологи ашиглан гар утас, iPad, зөөврийн компьютер зэрэг төхөөрөмж ашиглан интернэтийн үйлчилгээ авч буй бол веб хуудасны оройн хэсэгт байрлах “Mobile broadband” зэс руу орж өөрийн ашиглаж буй гар утсанд тохирох аппликшн-г татаж авна уу.