Home / Articles / Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн...
Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгаа
2015-05-19

Судалгааг боловсруулсан: А.Лувсан-Очир (ЗЗҮТА-ны дарга)

Г.Мөнхтулга (ЗЗҮТА-ны мэргэжилтэн)

Судалгааны зорилго

Энэхүү судалгааг Харилцаа холбооны  зохицуулах хорооноос телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах гэж буй байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн хувьд уг үйлчилгээний зах зээлийн багтаамж болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын талаарх тойм мэдээлэл, зах зээлийн хамрах хүрээ, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээлэл, энэхүү бизнесийн цар хүрээ эдийн засгийн боломжийг үнэлэхэд дэмжлэг болох зорилгоор хийлээ.

Өнөөгийн байдал

Телевиз,  радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ гэж утастай, утасгүй, интернет протоколд суурилсан, хиймэл дагуулын сүлжээгээр телевиз, радиогийн олон  суваг болон бусад нэмэлт үйлчилгээг хэрэглэгчдэд дамжуулан хүргэх үйлчилгээ юм.

Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага, телевиз радиогийн олон суваг дамжуулах тусгай зөвшөөрлийн тусгай нөхцөл шаардлагуудын дагуу Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон тухайн орон нутагтаа Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, кабелийн сувгийг стандарт шаардлага, дүрэм журмын дагуу дамжуулан хэрэглэгчдэд хүргэхээр зорин ажилладаг. Үйлчилгээ эрхлэгчид нь тус хорооноос “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх Б ангилал”-ын болон “Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл”-үүдийг авч  эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ  эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 64 үйлчилгээ эрхлэгч байгаагаас Кабелийн телевиз (КаТВ)-ийн 59 үйлчилгээ эрхлэгч, Интернет протокол ашиглан телевиз, радиогийн олон суваг дамжуулах 3 үйлчилгээ (АйПиТВ) эрхлэгч, Мобайл ТВ-ийн 1 үйлчилгээ эрхлэгч, Монгол Улсын нутаг дэвсгэрт хиймэл дагуулаар уг үйлчилгээг хүргэх 2 үйлчилгээ эрхлэгч тус тус хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэж байна.

Улаанбаатар хотын телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл:

Улаанбаатар хотын хэмжээнд телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх 14 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас идэвхитэй үйлчилгээ үзүүлж буй 10 үйлчилгээ эрхлэгчид нийт 251,046 идэвхитэй хэрэглэгчдэд үйлчилгээгээ үзүүлж байна. Үүнээс гадна ДДэШ ТВ  ХХК нь Улаанбаатар хотын хэмжээнд хиймэл дагуулаар телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг 67,117 хэрэглэгчдэд хүргэж байна.

Хөдөө орон нутагт телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээл:

Монгол Улсын хувьд 1991 оноос эхлэн телевизийн өргөн нэвтрүүлгийг улс орон даяар дамжуулж эхэлсэн (МҮОНТ), 2004 оноос 4 телевизийн хөтөлбөрийг,  2006 оноос 6 телевизийн хөтөлбөрийг  аймаг, сумдын төвүүдэд Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын сүлжээгээр дахин дамжуулан хүргэж байна. Аймаг, сумын төвийн иргэд РТСГ УТҮГ-ын дахин дамжуулах станцын тусламжтайгаар Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн 6 сувгийн хөтөлбөрүүдийг хүлээн авч үзэхээс гадна тухайн орон нутгийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрийг хүлээн авч үздэг.

Үүнээс гадна хөдөө орон нутаг телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 53 үйлчилгээ эрхлэгч байна.

(Ихэвчлэн аймгийн төвүүдэд үйлчилгээг хүргэсэн)

Аймгийн нэр

Нийт үйлчилгээ эрхлэгчдийн тоо

Кабелийн ТВ

IPTV

Хиймэл дагуулаар

Нийт КаТВ

Үүнээс MMDS-ээр

1

Архангай

2

2

1

 

Ддэш ТВ

2

Баян-Өлгий

4

4

3

 

3

Баянхонгор

1

1

0

 

4

Булган

1

1

 

 

5

Говь-Алтай

2

2

2

 

6

Говь-сүмбэр

2

2

1

 

7

Дархан-Уул

8

5

4

3

8

Дорноговь

7

6

4

1

9

Дорнод

3

3

1

 

10

Дундговь

0

0

0

 

11

Завхан

2

2

1

 

12

Орхон

7

5

3

2

13

Өвөрхангай

5

4

2

1

14

Өмнөговь

2

1

1

1

15

Сүхбаатар

2

2

1

 

16

Сэлэнгэ

4

4

2

 

17

Төв

2

2

2

 

18

Увс

1

1

1

 

19

Ховд

2

2

1

 

20

Хөвсгөл

4

4

2

 

21

Хэнтий

4

4

2

 

Орон нутагт телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ нь харилцаа холбооны  бусад үйлчилгээнээс өртөг зардлын хувьд харьцангуй өндөр байдаг бөгөөд хэрэглэгчийн сүлжээ байгуулах, хамрах хүрээг өргөтгөх, үндсэн болон хэрэглэгчийн сүлжээ байгуулах зэрэгт хөрөнгө оруулалтынхаа дийлэнх хэсгийг зарцуулдаг байна.

Хэрэглэгчдийн суурьшил, газар зүйн байрлалаас хамаарч үйл ажиллагааны үр ашиг нь тодорхойлогдож байгаа тохиолдолд олон тооны үйлчилгээ эрхлэгч тухайн зах зээл дээр техник технологи, үйлчилгээний чанар, сувгийн бүтэц, үнэ тариф зэргээр өрсөлдөх, мөн шинэ үйлчилгээ эрхлэгчдийн хувьд тухайн орон нутгийн зах зээлд байр сууриа олсон үйлчилгээ эрхлэгчидтэй өрсөлдөх, хөрөнгө оруулалтаа нөхөж үр ашигтай ажиллах нөхцөл бололцоо нь хязгаарлагдмал байдаг.

Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын байдал

Энэхүү судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 64 телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хөрөнгө оруулалт болон бусад статистик мэдээ, мэдээллийг ашиглан боловсруулав.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн анхны болон нэмэлт хөрөнгө оруулалтын бүтэц

Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 46.95 хувийг буюу дундажаар 180-аас 300 орчим сая төгрөгийг студийн техник, тоног төхөөрөмжид, 43.02 хувь дундажаар 140-өөс 350 орчим сая төгрөгийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмжид, 10.02 хувийг бусад чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтад 40-50 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулсан байна.

Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтынхаа 29.28 хувийг буюу дундажаар 226 орчим сая төгрөгийг студийн техник, тоног төхөөрөмжид, 39.45 хувь дундажаар 270 орчим сая төгрөгийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмжид, 31.27 хувийг буюу 280 орчим сая төрөгийг бусад чиглэлийн нэмэлт хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна. (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 тоот тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн системийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хүрээнд үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой хэмжээнд өссөн, гэхдээ тухайн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж эхэлснээр хийгдэх хөрөнгө оруулалт нь үйлчилгээг эхлүүлэх үеийн хөрөнгө оруулалтаас харьцангуй өндөр хэмжээтэй хийгддэг нь судалгаанаас харагдаж байна. Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээг эхүүлэхэд  анхны хөрөнгө оруулалтын судалгаанаас дүгнэхэд техник технологийн сонголт болон хамрах хүрээнээс хамаарч хамгийн багадаа 60 орчим сая төгрөгөөс 1 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний  хөрөнгө оруулалтыг хийсэн байна (хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгч хэдэн онд байгуулагдсан, тухайн оны инфляци, ханш зэргээс хамаарч байгааг анхаарна уу). Үйлчилгээ эрхлэгчид нь нэмэлтээр хийгдэх хөрөнгө оруулалтыг техник технологийн шинэчлэл, хамрах хүрээ, хэрэглэгчийн сүлжээ болон барилга байшин бусад гэсэн чиглэлээр хийж байгаа бөгөөд хамгийн ихдээ 3 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн  хөрөнгө оруулалтын мэдээлэл

Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувагийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 58.27 хувийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмж байгуулахад, 41.73 хувийг бусад чиглэлийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна.

Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтынхаа 33.70 хувийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмж байгуулахад, 66.30 хувийг бусад чиглэлийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна. (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).

Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээг эхүүлэх хөрөнгө оруулалтаас нэмэлтээр хийгдэх хөрөнгө оруулалт нь 3-4 дахин их хэмжээтэй хийгдсэн байна. Энэ нь:

  1. Биет хөрөнгө: 50-60%
    • Дэд бүтэц буюу түгээх сүлжээ/шилэн кабель/
    • Хэрэгчийн сүлжээ /Last mile/-ний хөрөнгө оруулалт
  2. Биет бус хөрөнгө: 20-30%

Контент бий болгох хөрөнгө оруулалт

Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуул ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн  хөрөнгө оруулалтын мэдээлэл

Монгол улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуул ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хувьд үйл ажиллагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 39.83 хувийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмж байгуулахад, 60.17 хувийг бусад чиглэлийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна.

Харин үйл ажиллагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтынхаа 80.59 хувийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмжийг сайжруулах, өргөтгөхөд, 19.41 хувийг бусад чиглэлийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна. (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).

Телевиз, радиогийн олон сувгийг мобайл сүлжээгээр дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн  хөрөнгө оруулалтын мэдээлэл

Мобайл сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ нь туршилтын хугацаанд явагдаж байгаа бөгөөд үйл ажиллагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтаа 100 хувь нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмжид зарцуулсан бол нэмэлтээр хийгдсэн хөрөнгө оруулалтын 78.10 хувийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмжийг сайжруулах, өргөтгөхөд, 14.29 хувийг бусад чиглэлийн хөрөнгө оруулалтад студийн техник, тоног төхөөрөмжид 7.62 хувийг тус тус зарцуулсан байна. (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).

Хөдөө орон нутагт телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн  хөрөнгө оруулалтын мэдээлэл

 

Хөдөө орон нутгийн телевиз, радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь үйл ажиллагаа эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтынхаа 55.40 хувийг студийн техник, тоног төхөөрөмжид, 35.39 хувийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах төхөөрөмж түүний дэд бүтцэд үлдсэн 9.21 орчим хувийг бусад хөрөнгө оруулалтад тус тус зарцуулсан байна.

Харин үйл ажиллагаагаа эхлүүлсний дараагийн жилүүдэд хийгдэж буй нэмэлт хөрөнгө оруулалтынхаа 48.04 хувийг студийн техник, тоног төхөөрөмжид, 39.45 хувийг нэвтрүүлэг хүлээн авах болон дамжуулах тоног төхөөрөмж, дэд бүтэцээ сайжруулах, хамрах хүрээгээ тэлэхдээ 40.61 хувийг, үлдсэн 11.36 хувийг бусад чиглэлийн хөрөнгө оруулалтад тус тус зарцуулдаг байна. (нэмэлт хөрөнгө оруулалтын судалгаа 2014 оны эхний хагас жилийн байдлаар).

Судалгаанаас дүгнэхэд хөдөө орон нутагт уг үйлчилгээг эхлүүлэх анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь техник технологийн сонголт болон үйлчилгээ нэвтрүүлсэн хугацаа, зах зээлийн хамрах хүрээнээс хамаарч 20-200 хүртэлх сая төгрөгийн хэмжээтэй  хөрөнгө оруулалтыг хийсэн байна (хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн үйлчилгээ эрхлэгч хэдэн онд байгуулагдсан, тухайн оны инфляци, ханш зэргээс хамаарч байгааг анхаарна уу).

Үйлчилгээ эрхлэгчид нь нэмэлтээр хийгдэх хөрөнгө оруулалтыг техник технологийн шинэчлэл хамрах хүрээ, хэрэглэгчийн сүлжээ болон барилга байшин гэсэн байдлаар зарцуулж байгаа бөгөөд хамгийн ихдээ 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн орлогын бүтэц

Тухайн үйлчилгээний зах зээлийн хувьд үйлчилгээний  үндсэн чиглэл нь хэрэглэгчдэд телевиз, радиогийн олон сувгийг дамжуулан хүргэх бөгөөд үйлчилгээний орлого нь хэрэглэгчийн тооноос шууд хамааралтай, мөн өөрийн сүлжээнд телевиз, радиогийн сувгийг холбож хэрэглэгчдэд хүргэх холболтын үйлчилгээ болон өөрийн сүлжээний хэсгийг ижил төрлийн эсхүл өөрийн сүлжээнд холбогдож буй үйлчилгээ эрхлэгчдэд түрээслэх, хэрэглэгчдэд үйлчилгээг хүлээн авах төхөөрөмж борлуулах зэрэг орлогын нэр төрлүүдээс нийт орлогоо бүрдүүлж олдог.

Хэрэглэгчийн тоогоор үйлчилгээний төрлийг ангилж үзвэл:

Байршил

Кабелиар

MMDS-ээр

Хиймэл дагуулаар

IPTV-ээр

Нийт

Улаанбаатар хотод

21.56%

24.81%

21.18%

32.46%

100.00%

Орон нутагт

10.02%

14.27%

73.13%

2.59%

100.00%

Нийт зах зээлд

14.80%

18.28%

47.95%

18.97%

100.00%

Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид улсын төсөвт төлсөн татварын хэмжээ  (мянган төгрөгөөр)

Төрөл

2013 он

2014 он

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төлсөн татвар /кабелийн телевиз/

2,662,665.10

2,131,120.50

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй телевиз радиогийн олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төлсөн татвар

203,029.50

421,764.10

Телевиз радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төлсөн татвар/IPTV/

6,462,984.20

8,466,209.07

Телевиз радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн улсын төсөвт төлсөн татвар /хиймэл дагуулаар/

4,944,845.70

4,978,158.90

Нийт төлсөн татварын хэмжээ

14,273,524.50

16,017,252.57

2013 онд телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл харилцаа холбооны салбарын нийт улсын төсөвт төлсөн татварын 9.83 хувь байсан бол 2014 онд 10.83 хувийг эзэлж өмнөх оноос 1 хувиар өсөж 2014 онд нийт 16 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүх төрлийн татвараар төвлөрүүлсэн байна.