Home / Articles / “Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт олон улсын...
“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт олон улсын хүүхдийн захидал бичих уралдааны дүн гарлаа
2015-05-11
“Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт олон улсын хүүхдийн захидал бичих уралдааны дүн гарлаа “Миний амьдрах мөрөөдлийн дэлхий” сэдэвт олон улсын хүүхдийн захидал бичих уралдааны дүн гарлаа

Дэлхийн шуудан холбоо байгууллагаас жил бүр зохион байгуулдаг олон улсын хүүхдийн захидал бичих уралдаанд Монгол улс албан ёсоор анх удаа оролцож байна. Тус уралдааныг 2015 онд Харилцаа холбооны зохицуулах байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өсвөр насны хүүхдүүдийн бичгийн хэлний болон өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжих, захидал харилцааны соёлыг ойлгуулах зорилго дор Монгол орон даяар амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

Уралдаанд нийтдээ 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 4000 гаруй бүтээл ирсэн ба уралдааныг дүгнэх явц 2 үе шатнаас бүрдсэн юм. Аймаг, дүүрэг тус бүрээс эхний 3 байрт шалгарсан оролцогчдын шагналыг шуудангийн хаягаар нь хүргүүлэхэд бэлэн болоод байна. Мөн уралдааны эцсийн шалгаруулалт буюу улсын хэмжээний эхний 5 байрт дараах оролцогчдын бүтээл шалгарлаа. Үүнд:  

  1. Б.Уянгахишиг /Нийслэлийн Баянгол дүүрэг Монген цогцолбор сургуудийн 7б анги/
  2. Б.Хулан /Хэнтий аймаг Баян-Өндөр цогцолбор сургууль 7б анги /
  3. М.Номин-Эрдэнэ /Нийслэлийн Баянзүрх дүүрэг Шавь цогцолбор 10г анги /
  4. М.Солонго /Нийслэлийн Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль 7а анги/
  5. Г.Сарнай /Нийслэлийн Хан-Уул дүүрэг 32 дугаар сургууль 6а анги /

Эдгээр оролцогчдын шагналыг 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулагдах холбоочдын баяраар гардуулах юм.

Улсын хэмжээнд шалгарсан нийт оролцогчдын ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулах ажилд МУИС-ийн хэл шинжлэлийн танхимын доктор, профессор зэрэгтэй багш, ХХЗХ-ны мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүх баг ажилласан юм. Ийнхүү тус уралдааны тэргүүн байрыг эзэлсэн нийслэлийн Монген цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч Б.Уяангахишигийн бүтээлийг НҮБ-ын албан ёсны хэлүүдээс сонгон орчуулах олон улсын зохион байгуулагчдын дүрмийн дагуу Англи хэл дээр орчуулан тус уралдаанд илгээгээд байна. Олон улсын уралдааны дүн энэ оны 10 дугаар сард гарах юм байна.