Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын тушаалаар Монгол Улсад “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаар суурь судалгаа хийх, дүгнэлт, санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг нь 2014 оны 02 дугаар сарын 20-нд байгуулагдаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүнд:
- Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлсэн олон улсын туршлага, цаашдын чиг хандлагын талаар судалгаа хийх;
- Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэхэд ашиглаж буй техник технологийн шийдэл, түүний төрөл, хувилбар болон дуудлага чиглүүлэхэд ашиглаж буй төрлүүдийг судлах;
- Уг үйлчилгээний давуу ба сул тал, ашигт ажиллагааны хэмжүүр, хууль эрх зүйн орчныг судлах;
- Монгол Улсад энэ үйлчилгээг нэвтрүүлэх боломж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлон гаргах зорилгоор хэрэглэгчдийн судалгаа явуулж дүгнэлт гаргах;
- Харилцаа холбооны салбарын зах зээлийн өнөөгийн байдал, нийгэм эдийн засгийн үр өгөөж, үйлчилгээ эрхлэгчдийн техник технологийн нөхцөл, үйлчилгээг нэвтрүүлсэн тохиолдолд ашиглах техникийн шийдлийг судлах;
Ажлын хэсэг “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” (Number Portability)-г нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааг хийж боловсруулан холбогдох хууль, журманд өөрчлөлт оруулах талаар судлан дүгнэлт боловсруулж ажилласан болно.
“Монгол Улсад Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааны тайлан”-г холбогдох линкүүдээс үзнэ үү.