Home / Articles / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2015-05-11

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь “Цахим ХХЗХ буюу E-CRC төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Тусгай зөвшөөрлийн олголт, сунгалт болон түүнтэй холбогдох үйл ажиллагаа, Байгууллагын албан бичиг, хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авахтай холбоотой үйл ажиллагаа болон Байгууллагад буй ажлын байрны тодорхойлолтын дагуу хэрэглэгдэж буй үйл ажиллагааны бүхий л процесст суурилсан программ хангамж зохион нийлүүлэхэд оршино.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөц, тоног төхөөрөмж, ажлын байр, эргэлтийн хөрөнгийн хүрэлцээтэй эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга.
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл.

Тус хороо нь ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж байгууллагын цахим хуудсаар зарлана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00- 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Улаанбаатар-14201 Сүхбаатарын гудамж-13

Бага тойруу 6-р хороо Метро бизнес төв А корпус 5 давхар.

Мэдээлэл үйлчилгээний хэсэг.

Утас:304357, 304258:

Факс:327720.

Вэб хаяг:  www.crc.gov.mn

Имэйл хаяг: info@crc.gov.mn