1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”- ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевиз, телевизийн сувгуудын хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын биелэлтэнд байнгын хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Тус хороо нь Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын талаар баримтлах чиглэл”-ийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд өргөн нэвтрүүлгийн телевиз, телевизийн сувгуудын хөтөлбөрт тодорхой шаардлага (нэг цагт дамжуулах зар сурталчилгаа 15 минутаас хэтрэхгүй, 7 хоногийн нийт хөтөлбөрт эзлэх монгол бүтээлийн хувь хэмжээ 50%-иас багагүй, телевизийн сувгуудын нэвтрүүлгийн төрөлжсөн чиглэл 80%-с багагүй байх, хөтөлбөрийн цагийн хуваарийг баримтлах гэх мэт) тавьж, хэрэгжилтийг хангуулах талаар арга хэмжээ авч ажилладаг.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 16 өргөн нэвтрүүлгийн телевиз, 50 гаруй телевизийн сувгуудын хөтөлбөрт тавигдах дээрх нөхцөл шаардлагын биелэлтэнд байнгын хяналт, мониторинг хийх ажлыг 2015 онд хийж гүйцэтгэхэд оршино.
Хяналт, мониторингийн тайлан, зөрчлийн талаарх мэдээллийг тус хорооноос гаргасан ажлын даалгаврын дагуу өдөр, долоо хоног, сар тутмаар гаргаж тогтсон хугацаанд тус хороонд ирүүлнэ.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Тухайн чиглэлээр хяналт мониторинг хийх техникийн боломжтой болон мэргэжлийн боловсон хүчинтэйг нотлох дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
- Хяналт, мониторингийн тайлан мэдээ, бүх сувгуудад хяналт хийсэн дэлгэрэнгүй тайлан, протоколыг ( цаг, минут, секундээр) шаардсан файл, форматаар гаргаж өгөх чадвартай байх,
- Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа
3. Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхийн хураангуй жагсаалтыг гаргаж тус хорооны цахим хуудсаар зарлана.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2015 оны 04 дүгээр сарын 27-ны 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
Сүхбаатарын гудамж-13
Бага тойруу, 6 дугаар хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
Зохицуулалтын алба, мэргэжилтэн Н.Тогтохсүрэн
Утас: 304257, 304258, 18001858,
Вэб хаяг: www.crc.gov.mn
И-мэйл: togtokh@crc.gov.mn, regulation@crc.gov.mn