Home / Articles / МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ...
МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО ДАРААХЬ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.
2012-10-04

Ажлын байр: Нарийн бичиг  

Тавигдах шаардлага

  • Бизнес менежментийн чиглэлээр бакалавр болон дээш зэрэгтэй.
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Архив, бичиг хэргийн хөтлөлт, албан бичиг төлөвлөх ур чадвартай. 
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Хувийн зохион байгуулалт сайн, харилцааны өндөр соёлтой. 
  • Ажилдаа нягт нямбай ханддаг. 
  • Идэвхи санаачлагатай, өндөр хариуцлагатай.   
  • Багаар болон ганцаарчлан бие дааж ажиллах чадвартай.   
  • Тайлагнах, илтгэх ур чадвартай.
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай

Ажлын байрны үндсэн зорилт

  • Байгууллагын даргын үр бүтээлтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж шуурхай, эмх цэгцтэй болгоход чиглэгдсэн бүх талын туслалцааг ажил үүргийн дагуу чанартай сайн үзүүлэх.
  • Байгууллагын архив, албан хэргийн хөтлөлтийг байгууллагын дотоод журам болон холбогдох хууль, журмын дагуу хөтлөх, хадгалах, ашиглуулах.
  • Байгууллагын номын санг ажиллуулах, номны фондыг баяжуулах, номны фондын бүртгэлийг хөтлөн явуулах

 Бүрдүүлэх материал

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 10 сарын 12 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа холбооны зохицуулах хороо

Утас: 304 257
Факс: 327 720
Цахим хаяг:  www.crc.gov.mn