Бодлого, зохицуулалтын байгаууллагуудын стратеги
Авч үзэх үндсэн асуудлууд | ||
1.Хууль эрх зүйн хүрээнд | а. | Хууль сахиулах болон бусад холбогдох байгууллагууд 18 хүртэлх насныхныг интернэтийг дэмжсэн он-лайн орчинд хамгаалах хуулийн зайлшгүй бүрэн эрхийг тодорхой болгох зорилгоор хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийг шинэчилэх |
б. | Бодит амьдралд хүүхдийн хувьд, хууль бус үйлдэл нь он-лайн амьдралд ч хууль бус байдаг тул холбогдох эрх зүйн өөрчлөлтүүдийг хийхдээ насанд хүрээгүй хүүхдийн хувийн нууцлал болон мэдээллийг он-лайн халдлагаас хамгаалах журмыг ч энд хамруулж ойлгоно. | |
2. Хуулийг хэрэгжүүлэх эх үүсвэрүүд болон тайлагнах механизмууд | а. | Тайлагнах механизмыг бий болгож өргөнөөр сурталчлах, тухайлбал: интернэтэд хэрэв хууль бус агуулгатай зүйлтэй тааралдсан бол хэрхэн мэдээлэхийг хялбарханаар ойлгуулах боломжийг бүрдүүлэх. Энэ боломжийн энгийн нэг хэлбэр нь тухайлбал, хууль бус материалыг /контент/ хурдан мэдэрч авч хасах, эсхүл хүртээмжгүй болгох чадвартай үндэсний хэмжээнд ажилладаг шууд утас ч байж болно. |
3.Үндэсний хэмжээнд анхаарал хандуулах асуудлууд | а. |
Хүүхдийн онлайн аюулгүй байдалд хамааралтай байж болох бүхий л оролцогч талуудыг тодорхой болгон тэдний жагсаалтыг гаргах. Тухайлбал:
|
б. | Технологийн өөрчлөлтөнд харгалзах асуултуудыг гарган тавьж үйл ажиллагаанд оруулах хурдыг нэмэгдүүлэх болон харгалзах сонирхогч талуудыг татаж дэмжин тусламж үзүүлэх үүднээс практик үйл ажиллагаанд хэрэглэгддэг төрөлжсөн хуулийг боловсруулах, хэвлэн нийтлэх замаар бие даасан болон хамтарсан бодлого зохицуулалтыг хэрэглэж болох загварын давуу талыг судлах | |
4. Боловсрол, мэдлэг олгох эх үүсвэрүүд | а. |
Сонирхогч талуудын мэдлэг туршлагыг жагсаах, ашиглах ба орон нутгийн соёлын хэм хэмжээ, хуулийг тусгасан интернет аюулгүй байдлын мэдээлэл, материалуудыг бэлтгэх, тэдгээрийг үндсэн бүх зорилтот сонсогчдод зориулан таниулж үр өгөөжтэйгээр түгээх. Мэдээлэлжүүлэлтийг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах. Хүүхэд залуучуудад зориулан интернэтийг хэрэглэснээр олох эрх мэдэл, интернэтийн эерэг онцлогийг тодорхойлсон материалуудыг бэлтгэж айдас төрүүлсэн мэдээллээс ангид байх, он-лайн орчинд харьцах эерэг бөгөөд хариуцлагатай аливаа хэлбэрүүдийг дэмжих |
б. | Интернэт ашиглагчдын боловсрол, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар мэдлэг олгоход хүүхдийн он-лайн аюулгүй байдлыг хангах программ болон фильтрийн программ зэрэг техник хэрэгслүүдийн үүрэг ролийг ойлгуулах | |
в. | Интернэт ашиглагчдад өөрсдийн компьютерт вирусын эсрэг программ суулгах, гаднын нөлөөнөөс хамгаалах программ бүхий төхөөрөмжийг шинэчлэх болон үйлдлийн системийг шинэчлэн боловсронгуй болгох, суурилуулах зэрэгт нь дэмжлэг үзүүлэх |