Home / Articles / Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа...
Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтыг орон нутагт амжилттай зохион байгуулж дууслаа
2024-05-10
Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтыг орон нутагт амжилттай зохион байгуулж дууслаа Радио, телевиз, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлан таниулах сургалтыг орон нутагт амжилттай зохион байгуулж дууслаа

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46, 47 зүйлүүд болон 48 дугаар зүйлийн 48.9, 48.11 дэх хэсэгт заасны дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа болон цахим орчин ашиглан явуулах сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих, мөн хууль, хуульд заасан журмуудын[1] хэрэгжилтийг хангуулж  ажиллах, хуульд заасан зөрчил гаргуулахгүй байх, гаргасан зөрчлийг нэн даруй зогсоох арга хэмжээ авч ажиллах чиг үүрэгтэй. 

 Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд ХХЗХ-ны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, хуульд заасан журмуудын хэрэгжилтийг хангаж ажиллах талаарх сургалтыг 4 дүгээр сарын 05-наас 5 дугаар сарын 09-ний хооронд орон нутагт тусгай зөвшөөрөлтэй өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид болон тухайн аймгийн Цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан зохион байгууллаа.

Сургалтыг 19 аймагт зохион байгуулж, нийт 91 үйлчилгээ эрхлэгч, холбогдох эрх бүхий байгууллагуудын 96 албан хаагчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр радио, телевиз болон цахим орчинд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомжийг мөрдөн ажиллах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.  



[1] 46.20 “Радио,телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хянал тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”

  47.9. “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах,түүнд хяналт тавих журам”