Зарласан огноо: 2024-09-19
Сонгон шалгаруулалтын дугаар: ХХЗХ-2024 /ДҮХХ-СШ-01/
Сонгон шалгаруулалтын нэр: Радио давтамжийн 2575-2595 МГц-ийн зурвасыг Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G/LTE системд ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт
Радио долгионы тухай хуулийн 51.1.2, 51.1.11 дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2023 оны А/42 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны А/45 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 106 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага” баримт бичгийг тус тус үндэслэн Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G/LTE системд радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт радио давтамж ашиглан харилцаа холбооны үйлчилгээ (яриа, дата, мессеж) эрхлэгч хуулийн этгээдийг оролцохыг урьж байна.
Хүснэгт 1. Сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийн зурвас,
тусгай зөвшөөрлийн эрхийн тоо
Ашиглах радио давтамжийн зурвас (МГц) |
Зурвасын өргөн (МГц) |
Олгох тусгай зөвшөөрлийн эрхийн тоо [ш] |
Хамрах хүрээ |
2575-2595 |
20 |
1 |
Улаанбаатар, Орон нутаг |
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн эрх бүхий этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичгээр хүсэлт гаргаж цаасан болон цахим хэлбэрээр авна.
Сонгон шалгаруулалтыг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг албан бичгээр сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт хаяглан ирүүлж авч болно.
Шуудангийн хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
Метро бизнес төв А-блок 5 давхар, Сүхбаатар дүүрэг,
Д.Сүхбаатарын гудамж -13, Улаанбаатар хот
14201-0033, Монгол Улс.
Утас: +976-11-304258, 1800-1858
Цахим хаяг: rf-tender@crc.gov.mn