Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвд 2023 оны 2-р улирлын байдлаар нийт 56 албан бичиг ирснээс шийдвэрлэсэн байдлаар нь:
1. Харилцан нөлөөллийн албан бичиг нийт 15 ирсэн. Үүнд:
· Улаанбаатарт хотод 11-н байршилд,
· Хөдөө орон нутагт 9-н байршилд хэмжилт шалгалт хийгдсэн байна.
2. Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүй түвшний хэмжилт шалгалтын албан бичиг нийт 3 ирсэн. Үүнд:
· Улаанбаатар хотод 3 байршилд хэмжилт шалгалт хийгдсэн байна.
3. Мөн хүсэлт, мэдэгдэл, бусад нийт 38 албан бичиг ирсэн.