Home / Articles / Орон тооны бус зөвлөл хуралдлаа
Орон тооны бус зөвлөл хуралдлаа
2024-09-23
Орон тооны бус зөвлөл хуралдлаа Орон тооны бус зөвлөл хуралдлаа

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр боллоо.

Зөвлөлийн энэ удаагийн хурлаар:

  • 18+ тэмдэглэгээтэй нэвтрүүлэг киног 06-22 цагийн хязгаарлалт зөрчиж гаргасан 14 телевиз
  • Насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ буруу тавьсан огт тавьдаггүй, өдрийн цагаар нэвтрүүлсэн 8 телевиз
  • Зохисгүй агуулга бүхий киног өдрийн цагаар нэвтрүүлэн зөрчил гаргасан 9 телевизийн мониторингийн тайланг хэлэлцлээ.

 

Телевизүүдийн гаргаж байгаа зөрчлийг дурдвал:

Ø  Зохисгүй агуулгаас хамгаалах хөтөлбөрийн дүрмийн 2.5.4-д зааснаар бэлгийн амьдралыг ил тод харуулсан, садар самуун сурталчилсан

Ø  Зохисгүй агуулгаас хамгаалах хөтөлбөрийн дүрмийн 2.5.2-Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах үйлдлийг/хүчирхийлэл харуулсан/

Ø  Зохисгүй агуулгаас хамгаалах хөтөлбөрийн дүрмийн 2.8.2-д Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис мансууруулах үйлчилгээ бүхий ургамал тэдгээрийг бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан хэсэгтэй кино бүтээлүүд байсан.

Дээрх агуулга бүхий зөрчил гаргасан телевизүүд болон 2-р улирлын мониторинг дүнгээр мэдэгдэл анхааруулга авсан 7 телевизийн зөрчлийг зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн.  

Түүнчлэн 2024 оны байдлаар хөтөлбөртөө дээрх зохисгүй агуулгыг өдрийн цагаар 18+ тэмдэглэгээтэй контент, нэвтрүүлэг нэвтрүүлсэн зөрчилтэй 14 телевизийн төлөөллийг оролцуулан зөвлөлийн 2 гишүүн сургалт зөвлөгөө өглөө. Сургалтаар хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт ба ёс зүй-хүүхэд хамгаалах асуудал сэдвээр Хэвлэл мэдээллийн төлөөлөл, Хүүхдийн сэтгэхүй, бие махбодод сөрөг агуулгын үр нөлөө талаарх сэдвээр Сэтгэцийн эрүүл мэндийн эмч мэргэжилтэн тус тус телевизүүдэд танилцуулсан.  Мөн Өргөн нэвтрүүлэгт хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалсан мөрдөгдөж байгаа хууль журам, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.

 

Телевизүүд нь 06-22 цагийн хооронд 18+ дээш насныханд зориулсан кино, нэвтрүүлгийг насны ангилал тэмдэг тэмдэглэгээгүй гаргасан  хориглосон цагт гаргасан гэх мэт дээрх заалтуудын ихэвчлэн зөрчсөн байна. Зөрчлийг телевизүүдээр дурдвал:

  • -       Малчин телевиз /6 сард 14 удаа, 7 сард 2 удаа, 8 сард 1 удаа/
  •  
  • -       ТВ9 /6 сард 1 удаа, 8 сард 1 удаа/
  •  
  • -       Стар /7 сард 1 удаа, 8 сард 1 удаа/
  •  
  • -       Channel 11 телевиз /6 сард 1 удаа, 8 сард 1 удаа/
  •  
  • -       997-Монгол кино төлбөртэй кино суваг /6 сард 5 удаа, 7 сард 3 удаа, 8 сард 3 удаа/
  •  
  • -       Шоп монголиа 6 сард 18 удаа
  •  
  • -       Мянгат малчин /7 сард 1 удаа, 8 сард 1 удаа/
  •  
  • -       MNC телевиз /8 сард 1 удаа/
  •  
  • -       Ховд телевиз /7 сард 1 удаа/

Хурлын төгсгөлд Орон тооны бус зөвлөлийн чиг үүрэг, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахтай холбоотой зөвлөлийн дараагийн хурлаар хэлэлцэх асуудал, цаашдын ажлын төлөвлөгөөг ярилцлаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а дах хэсэгт заасан чиг үүргийн дагуу тус хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Дээрх радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.

Зөвлөлийн бүрэлдэхүүнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл болон Эцэг эхийн төлөөллөөс нэгдсэн 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

     Зөвлөл нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио болон телевизээр нэвтрүүлж буй дараах төрлийн зохисгүй агуулгатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг ба Үүнд:

1.    хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;

2.    хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;

3.    гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;

4.    хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;

5. хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний  бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчилсан агуулга зэрэг багтана.