Home / Articles / Орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн зөвөлгөөнд оролцлоо.
Орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн зөвөлгөөнд оролцлоо.
2024-01-15
Орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн зөвөлгөөнд оролцлоо. Орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн зөвөлгөөнд оролцлоо.

            Орон нутгийн телевизүүдийн Гал хөгжил холбоо ГҮТББ-аас орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион байгуулсан сургалт, зөвөлгөөний үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар болон Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас оролцож, тус хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олон нийтэд санал авахаар crc.gov.mn цахим хуудсанд байршуулаад байгаа “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам”, “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслүүдэд орсон гол өөрчлөлтүүдийг танилцууллаа. Тус уулзалтанд 14 аймгийн 25 хүн оролцож санал бодлоо илэрхийллээ. Журмын төслүүдтэй сайтар танилцаж, саналаа ирүүлэхийг мэдэгдлээ.

Түүнчлэн  тус хорооноос 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зарласан Өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжих, радио, телевизийн үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж бай уралдааны зорилго, удирдамж,  талаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултуудад хариулт өглөө.