Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: ТВ-Орон нутаг 2023
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:
№ |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл |
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ |
Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа |
Олгох тусгай зөвшөөрлийн тоо |
1 |
Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл |
Булган аймаг |
5 жил
|
1 |
2 |
Говь-Алтай аймаг |
1 |
||
3 |
Говьсүмбэр аймаг |
1 |
||
4 |
Дорноговь аймаг |
1 |
||
5 |
Дундговь аймаг |
1 |
||
6 |
Өвөрхангай аймаг |
1 |
||
7 |
Сэлэнгэ аймаг |
1 |
||
8 |
Арилжааны телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл |
Хэнтий аймаг |
5 жил |
1 |
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг хүлээн авах эцсийн хугацаа:
[2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:
[2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10:30 цаг]
Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”
Эх файлыг ЭНД дарж татаж авна уу!
Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар
Хариуцсан мэргэжилтэн: С.Машбат
Утас: 11304258
Цахим хаяг:info@crc.gov.mn
Огноо: [2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр]