Home / Articles / НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА: ОРОН НУТАГТ АРИЛЖААНЫ...
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА: ОРОН НУТАГТ АРИЛЖААНЫ РАДИОГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ
2023-05-12

Зохион байгуулагч: Харилцаа холбооны зохицуулах хороо
Нээлттэй сонгон шалгаруулалтын дугаар: АРР-Орон нутаг 2023

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Арилжааны радиогийн  үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах хамрах хүрээнд олгохоор нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төрөл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээ

Тусгай зөвшөөрлийн олгох хугацаа

Олгох тусгай зөвшөөрлийн тоо

1

Арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх

Баянхонгор аймаг

5 жил

1

2

Булган аймаг

1

3

Дорноговь аймаг

1

4

Дундговь аймаг

1

5

Өвөрхангай аймаг

1

6

Сүхбаатар аймаг

1

7

Сэлэнгэ аймаг

1

8

Төв аймаг

1

9

Увс аймаг

1

10

Хэнтий аймаг

1


Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох
саналыг хүлээн авах эцсийн хугацаа:
[2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цаг]

Нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх хугацаа:
[2023 оны 6 дугаар сарын 12-ны  өдрийн 11:00 цаг]

Радиогийн үйлчилгээ эрхлэхэд Зөвшөөрлийн тухай хууль, Радио долгионы тухай хуульд заасны дагуу радио давтамж, давтамжийн зурвас ашиглах тул энэхүү сонгон шалгаруулалтад шалгарсан этгээдэд Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгогдоно.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн этгээд нь “Орон нутагт арилжааны радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтын баримт бичиг”


Эх файлыг ЭНД дарж татаж авна уу! 

Нээлттэй сонгон шалгаруулалтын саналыг доорх хаягаар ирүүлнэ.

Хаяг: Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,
          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо,
          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,
          Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар
          Хариуцсан мэргэжилтэн: Д.Уранбилэг
          Утас: 304258
          Цахим хаяг: uranbileg@crc.gov.mn

 

 

Огноо: [2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр]