Home / Articles / ҮНДЭСНИЙ ТҮҮХ, СОЁЛ,УЛАМЖЛАЛ, ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОН ХҮҮХДИЙН...
ҮНДЭСНИЙ ТҮҮХ, СОЁЛ,УЛАМЖЛАЛ, ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОН ХҮҮХДИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ХАМГИЙН САЙН БЭЛТГЭН НЭВТРҮҮЛСЭН ТЕЛЕВИЗҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАН ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ
2023-11-30
ҮНДЭСНИЙ ТҮҮХ, СОЁЛ,УЛАМЖЛАЛ, ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОН ХҮҮХДИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ХАМГИЙН САЙН БЭЛТГЭН НЭВТРҮҮЛСЭН ТЕЛЕВИЗҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАН ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ ҮНДЭСНИЙ ТҮҮХ, СОЁЛ,УЛАМЖЛАЛ, ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОН ХҮҮХДИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ХАМГИЙН САЙН БЭЛТГЭН НЭВТРҮҮЛСЭН ТЕЛЕВИЗҮҮДИЙГ ШАЛГАРУУЛАН ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛАВ

2023.11.30

Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага”-аар тодорхой цагийн үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлэг нэвтрүүлэх нэмэлт үүрэг хүлээдэг.

Зохицуулах хорооны зүгээс Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар хүлээсэн дээрх үүргээ сайн биелүүлж, үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлгийг хамгийн олон цагаар бэлтгэн нэвтрүүлэх чиглэлээр манлайлан ажиллаж байгаа телевизүүдийг шалгаруулж, өргөмжлөл гардуулав.

Телевизүүдийг шалгаруулахдаа тус хорооны зүгээс хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хийсэн телевизүүдийн хөтөлбөрийн хяналт, мониторингийн тайлангаар 2023 оны эхний 10 сарын байдлаар үндэсний түүх, соёл, уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлгийн цагийн шаардлага хангасан, 2023 онд шинээр эдгээр төрлийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн байдлыг тухайн телевизүүдээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн шалгаруулалт хийлээ.

Шалгаруулалтад өргөн нэвтрүүлгийн 18 телевизээс үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийн төрөлд 10 телевиз, танин мэдэхүйн нэвтрүүлгийн төрөлд 10 телевиз, хүүхдийн нэвтрүүлгийн төрөлд 9 телевиз тус тус бүтээл, нэвтрүүлгээ ирүүлсэн байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан “Үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн, нэвтрүүлсэн телевиз”-ээр Стар телевиз, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд манлайлан “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн, нэвтрүүлсэн телевиз”-ээр TenGer телевиз хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдийн хөгжил, боловсролд чиглэсэн “Хүүхдийн нэвтрүүлгийг хамгийн сайн бэлтгэн, нэвтрүүлсэн телевиз”-ээр Боловсрол суваг телевиз тус тус шалгарсан тул Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс “Өргөмжлөл” хадгалуулав.

Шалгарсан Стар телевиз нь үндэсний түүх, соёл, уламжлалын нэвтрүүлэг 425 цаг нэвтрүүлж (Монгол дархлаа, Нүүдэлчдийн өв соёл, Монголын гээгдсэн түүх бүтээлүүдийг ирүүлсэн), TenGer телевиз нь 825 цагийн танин мэдэхүйн нэвтрүүлэг нэвтрүүлсэн (Билиг шинжлэх ухааны нэвтрүүлгийг ирүүлсэн), Боловсрол суваг телевиз нь 267 цагийн хүүхдийн нэвтрүүлэг (Үлгэрийн цаг 3+ нэвтрүүлэг) тус тус бэлтгэн нэвтрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс хамгийн олон цагийн нэвтрүүлэг бэлтгэн нэвтрүүлсэн үзүүлэлтээр манлайлсан байна.

Түүнчлэн Зохицуулах хорооны зүгээс орон нутгийн өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс мөн дээрх төрлөөр шалгаруулан Ховд аймгийн Ховд телевиз, Дорнод аймгийн Жаран телевизэд  өргөмжлөл олгосон байна. 

 Иргэд, үзэгч, олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ биелүүлэх үйлсэд манлайлан, хууль дүрмээ мөрдөн ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье.