Home / Articles / “НАЙЗ БАЙЯ” ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ...
“НАЙЗ БАЙЯ” ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2023-04-27
“НАЙЗ БАЙЯ” ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ “НАЙЗ БАЙЯ” ҮЕ ТЭНГИЙН ДАРАМТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, ном, урлагийн бүтээл, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж ажилладаг.

     Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас санаачлан ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, олон нийтийн дунд үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, энэ төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 27-ноос 2023 оны 06-р сарын 08-ны хооронд өрнүүлж буй “НАЙЗ БАЙЯ” аяныг тус хорооны зүгээс дэмжин цахим орчинд хүүхдийн гадуурхал, дээрэлхэлтийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.

  Аяны хугацаанд ЕБС-ийн сурагчид, эцэг эх асран хамгаалагчид, багш нарт зориулсан мэдээ мэдээлэл хүргэх, сурагчдын дунд сошиал хөдөлгөөн өрнүүлэх,  сурагчид, эцэг эх, багш нарт зориулж сургалт зохион байгуулах, зөвлөмж боловсруулан түгээнэ.

Аяны хугацаанд болох Олон улсын хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр /4-р сарын 30/, Олон улсын гэр бүлийн өдөр /5 дугаар сарын 15/, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр /6 дугаар сарын 01/-ээр болох арга хэмжээнд  үе тэнгийн дарамт, ялгаварлаг гадуурхалтыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүд болно.

Мөн 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулагч байгууллагууд, тэдний салбар болон харьяа байгууллагуудаар дамжуулан зохион байгуулах юм.

Аяны үр дүнг хэмжих зорилгоор өмнөх судалгаанд 14 орон нутгийн нийт 6,252 сурагч, багш, эцэг эхчүүд хамрагдлаа. Судалгаагаар хүүхдүүдийн тал нь үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалт эргэн тойронд нь тохиолддог гэсэн бол эцэг эхчүүдийн ердөө 27 хувь нь хүүхдүүдэд энэ асуудал тохиолддог, мөн 32 хувь нь энэ талаар мэдэхгүй гэснээс харахад эцэг эхчүүд хангалттай мэдээлэлгүй байна.

“Найз байя” аяны нээлт 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10.00-11.00-д хичээнгүй сайд Цэрэндоржийн гудамж (Битлзийн хөшөөний урд)-д 200 орчим хүүхэд, 50 орчим эцэг эх асран хамгаалагчид, ЕБС-ийн багш ажилтнууд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээг хүүхдүүд өөрсдөө зохион байгуулж, олон нийтийг аянд нэгдэхийг уриалсан бүжиг, СБД-ийн Хүүхдийн Элч реппер Цэцэнбилэг, Uuree’s dance хамтлагийн бүжиг зэрэг сонирхолтой хэлбэрээр зохион байгууллаа.