Home / Articles / ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД
2022-12-28
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДЭД

Гамшгийн үед мэдээлэл, харилцаа холбооны тасалдалгүй бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулахад онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, мэргэжлийн анги, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн харилцан хамтын ажиллагаа, удирдлага зохицуулалтаар хангах зорилготой “Мэдээлэл, харилцаа холбооны гамшгаас хамгаалах улсын албаны төлөвлөгөө”-г Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/90 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан. 

Энэхүү баримт бичиг нь гамшгийн үед мэдээлэл, харилцаа холбооны бэлэн байдлыг салбарын хэмжээнд зохион байгуулахад чиглэсэн баримт бичиг тул та бүхэн өөрийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг “Мэдээлэл, харилцаа холбооны гамшгаас хамгаалах улсын албаны төлөвлөгөө”-нд нийцүүлэн, хэрэгжилтийг хангаж ажиллана уу.