Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран “КИБЕР ТУСГААР ТОГТНОЛ” форумыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкуудын холбоо, MNCERT ТББ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд оролцож, Монгол Улсын сүлжээ, мэдээллийн дэд бүтэц, өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал гарц шийдлийн талаар хэлэлцэх юм.
Форумын хөтөлбөр