Home / Articles / “ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫГ IPV6 ХУВИЛБАРТ ШИЛЖҮҮЛЭХ” ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ...
“ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫГ IPV6 ХУВИЛБАРТ ШИЛЖҮҮЛЭХ” ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2023-05-18
“ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫГ IPV6 ХУВИЛБАРТ ШИЛЖҮҮЛЭХ” ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА  “ИНТЕРНЭТ ХАЯГЖИЛТЫГ IPV6 ХУВИЛБАРТ ШИЛЖҮҮЛЭХ” ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Тус хороо нь Ази Номхон Далайн Бүсийн Сүлжээ мэдээллийн төв /APNIC/ болон mnNOG-той хамтран интернэт хаягжилтыг IPv6 хувилбарт шилжүүлэх технологийн сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 18-наас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв /APNIC/-ийн сургагч багш Э.Улсболд удирдан явуулж, интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх технологийн талаар зааж байна.

Энэхүү сургалтад Барилга хот байгуулалтын яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Үндэсний дата төв УТҮГ, Оюутолгой ХХК, Банкны дата төв, интернэтийн болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл бүхий 16 байгууллагын 25 инженер техникийн ажилтан хамрагдаж байна.