Home / Articles / Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч...
Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ)-ын талаарх мэдээлэл
2023-05-01
Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ)-ын талаарх мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн тасралтгүй ажиллагааны түвшин (ТАТ)-ын талаарх мэдээлэл

2023.04.19

 

Тус хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд телевизийн  үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 31.3.4 дэх хэсэг (Радио телевизийн үйлчилгээ эрхлэгч нь хууль болон гэрээнд зааснаас бусад үндэслэлээр хөтөлбөрийг хэсэгчлэн болон бүрэн зогсоохгүй байх), Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу телевизийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшинг сар бүр 99.8 %-иас доошгүй байлгаж эфирийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй. Түүнчлэн телевизийн эфир тасалдсан тухай бүр Зохицуулах хороонд шалтгаан, тайлбарыг мэдэгдэх ба энэ талаар бүртгэл хөтөлж сар бүр өмнөх сарын (ТАТ)-ын талаарх тайлан мэдээллийг ирүүлнэ гэж заасан байдаг.

Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн эфирийн тасралтгүй ажиллагааны түвшинг тогтоохдоо тус хорооноос хийгддэг байнгын хяналт мониторинг, олон суваг  дамжуулах  үйлчилгээ эрхлэгчдийн дамжуулах төхөөрөмжийн бүртгэлийн мэдээнээс болон үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн (ТАТ)-гийн тайланд үндэслэн “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ын 4.5-д заасан аргачиллын дагуу тогтоож байна.

Тус хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт заасан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудын хэрэгжилтэнд хэрэгжилтэд хяналт тавих эрх үүргийн хүрээнд үйлчилгээ эрхлэгчдийн тасралтгүй ажиллагааны талаарх тайлан мэдээг авч, дүн шинжилгээ хийж, эфирийн тасралтгүй ажиллагааны түвшин хангалтгүй, тасалдалт ихтэй телевизүүдэд дүн мэдээг хүргүүлэх, анхааруулах арга хэмжээ авах зэрэг зөрчлийг давтахгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна.

2023 оны 1-р улирлын байдлаар Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн нэр бүхий 15 телевиз,арилжааны 24 телевиз, орон нутгийн 25 телевиз (ТАТ) тайлангаа ирүүлсэн байна. 2022 оны 4-р улиралтай харьцуулахад Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн 3 телевиз, арилжааны 3 телевиз, орон нутгийн 6 телевизээр нэмэгдсэн.

Телевизүүдийн ирүүлсэн ТАТ тайлан болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн тайлангаас телевиз талын эфирийн тасалдлыг нэгтгэн 2 талаас тасалдлын мэдээлэл давхардсан тохиолдолд хамгийн бага тасалдлыг авч дараах дүн мэдээллийг гаргалаа.

2023 оны 1-р улиралд Улаанбаатарын өргөн нэвтрүүлгийн 12 телевиз, арилжааны 40 телевиз, Орон нутгийн 32 телевиз тасарсан байна.

  Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн тасралтгүй ажиллагааны байдал (Эфирийн тасарсан хугацаа 2023.01.01-2023.03.31)