Home / Articles / Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус...
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн гуравдугаар хурал боллоо
2023-06-28
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн гуравдугаар хурал боллоо Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн гуравдугаар хурал боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэдэх Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөлийн гуравдугаар хурал 2023 оны 06 сарын 21-ний өдөр боллоо. Хуралдаанаар телевиз радиогоор нэвтрүүлж буй зохисгүй агуулга бүхий бүтээлийн талаар иргэдээс ирсэн санал, гомдол цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хүүхдийг зохисгүй агууллагаас хамгаалахад зориулсан контент зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. 

Тодруулбал Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэдээс тогтмол ирүүлдэг гомдол нь “телевизээр нэвтрүүлж байгаа 18+ кино нь өдрийн цагаар давтан нэвтрүүлдж насанд хүрэгчдийн бэлгийн амьдралыг ил тод харуулсан дүрс гарч байгаа нь бүхий л насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар дурьдсан агуулгатай байдаг. Иймээс Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас 2023 оны 1-5 дугаар сарын телевизийн мониторингийн тайланд судалгаа хийн, дүгнэлт гаргасан. Дээрх хугацаанд хориглосон цагт 18+ кино, нэвтрүүлэг нэвтрүүлсэн 19 телевизийн 72 удаагийн зөрчил бүртгэгдсэн байна. 

Эдгээр зөрчлийн 70 хувь нь насанд хүрэгчдийн бэлгийн амьдралыг хэт дэлгэрэнгүй харуулсан, 18 хувь нь дайн байлдаан, зодоон харуулсан, 10 хувь нь агуулгын хувьд насанд хүрэгчдэд зориулсан байгаа бөгөөд 2 хувь нь хүүхдэд зохисгүй үг хэллэг ашигласан байна. Нэвтрүүлсэн цагийн тухайд Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 4.7 дах хэсгийг зөрчсөн буюу 06-22 цагийн хооронд нэвтрүүлсэн байгаа нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн 2.5.1 болон 2.5.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэн Орон тооны бус зөвлөл шийдвэрээ гаргалаа. Тус шийдвэрийн дагуу дээрх телевизүүдэд шаардлага болон хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах талаар зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо. 

 

 

Дашрамд дурдахад тус зөвлөл улиралд нэг удаа хуралдах дүрэмтэй байдаг.