Home / Articles / "Girls in ICT" өдрийг Монгол Улс 8...
"Girls in ICT" өдрийг Монгол Улс 8 дахь жилдээ тэмдэглэнэ
2025-04-24
"Girls in ICT" өдрийг Монгол Улс 8 дахь жилдээ тэмдэглэнэ "Girls in ICT" өдрийг Монгол Улс 8 дахь жилдээ тэмдэглэнэ

Олон улсын цахилгаан холбооны байгууллага /ОУЦХБ /-аас харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар дахь охидын өдрийг 2011 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард уламжлал болгох тэмдэглэж ирсэн. Энэ жил “Цахим шилжилт-охидын оролцоо” уриа дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг ОУЦХБ-аас уриалж, охидод зориулсан арга хэмжээг жилийн туршид зохион байгуулахыг зөвлөсөн байна.

Монгол Улсад энэхүү арга хэмжээг 2018 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос “И-Монгол академи” УТҮГ болон Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран ахлах сургуулийн 200 орчим охидыг хамруулсан “Girls in ICT Day” арга хэмжээг 4 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь охидын цахим орчинд сурч хөгжих, эрхээ хамгаалах, аюулгүй байдлаа хангах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ цахим шилжилтэд үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд охидын оролцоог хангах зорилготой юм.