Home / Articles / Дэлхийн телевизийн өдрийн мэнд дэвшүүлье
Дэлхийн телевизийн өдрийн мэнд дэвшүүлье
2023-11-21
Дэлхийн телевизийн өдрийн мэнд дэвшүүлье Дэлхийн телевизийн өдрийн мэнд дэвшүүлье

Өнөөдөр “Дэлхийн телевизийн өдөр” тохиож байна.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас  жил бүрийн 11 дүгээр сарын 21-ний өдрийг Дэлхийн телевизийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар анх 1996 онд тусгай тогтоол гаргаж байжээ.

Монгол Улсад телевизийн төв цамхгийг 1967 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж, хар цагаан дүрсийн телевизийн нэвтрүүлэх станцаар Монгол телевизийн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэснээр телевизийн хөгжлийн түүх эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар манай улсад 127 телевиз үйл ажиллагаа явуулж байна.

Телевизүүд нь үзэгч олон түмэндээ өдөр тутам улс орон, дэлхий дахины цаг үеийн мэдээ мэдээлэл, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, танин мэдэхүй, үндэсний түүх соёл, уламжлал, хүүхэд, боловсролын нэвтрүүлэг, урлаг, спортын тоглолт, уралдаан тэмцээн, уран сайхны болон баримтат кино зэрэг өргөн хүрээний хөтөлбөрийг тогтмол бэлтгэн хүргэж байна. Цаг үеийн хөгжил дэвшлээ даган кино, спорт зэрэг тодорхой чиглэлээр төрөлжсөн хөтөлбөртэй телевизүүд бий болохын зэрэгцээ хөтөлбөрөө ямар нэгэн реклам, сурталчилгаагүйгээр үзэж болох төлбөртэй телевизүүд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын телевизийн салбарын нийт уран бүтээлчид, сэтгүүлч, инженер техникийн ажилтнууд болон үзэгч олон нийтэд Дэлхийн телевизийн өдрийн мэндийг хүргэе.