Home / Articles / Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн...
Цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшний хэмжилтийн тайлан
2023-03-13

РДӨНХТ-ЖУ03-М07

Тайлангийн дугаар 2023/13 

Хэвлэсэн огноо: 2023 он 02 сар 15 өдөр

 

1.    Хэмжилтийн зорилго, хамрах хүрээ:

Ондо ХХК–аас ХХЗХ-нд ирүүлсэн 23/44 тоот албан хүсэлтийн дагуу радио давтамжтай цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшинг тодорхойлох хэмжилтийг хийж, дүгнэлт гаргах.

2.    Холбогдох стандарт

MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл)

3.    Хэмжилт хийсэн огноо, байршил,

Огноо

 Байршил

Уртраг, өргөрөг

1

2023/02/14

Баянзүрх дүүрэг 3-р хороо 3А байр

47°55'24.41"N, 106°56'29.67"E



4.    Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

·      Rohde Schwartz - FSH20 спектр анализатор SN: 1314.2000K30-120852-ht

·      Rohde Schwartz – RFEX ver6.4.50 Програм хангамж,

·      R&S®TSEMF-B2 Антен

5.    Хэмжилтэд оролцсон бүрэлдэхүүн:

·         ХХЗХ-ны РДЗХГ, РДӨНХТөв хяналтын инженер А.Алтанхуяг, М.Энхзориг

·         “Тулга-3” СӨХ-ийн гүйцэтгэх захирал Л.Туяа, лифтчин Г.Алтангэрэл

6.    Хэмжилт хийх үеийн зураг:

 

 

7.    Хэмжилтийн дүн:

MNS5594:2020 стандартын 4.2.2-дугаар хэсгийн 7-р хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин”заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгыг хэмжилтийн утгатай харьцуулж гаргасан болно.


MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл) стандартын 4.2-т заагдсан хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшинийг 7-р хүснэгт

 Printout for Measurement bair ONDO14-2-2023_11-35-44_PM on 14/2/2023 11:56:45 PM

 

All Packets - Peak

 

Packet

Хэмжилтийн дүн /Хамгийн их утга/

MNS 5594:2020  -д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга [Вт/м2]

Total Field (RMS) [V/m]

Дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга [Вт/м2]

IN_Mobile_800

0

0

10

IN_Mobile_2300

0.208

0.00011

10

 

График №1 Хэмжилтийн дүн хамгийн их утга

    

 

ДҮГНЭЛТ

 

            Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 3-р хороо 3A байрны дээвэр дээр байрлах  Ондо ХХК-ийн үүрэн холбооны нэвтрүүлэх антены орчимд  хийсэн хэмжилтээр тус компаний ашиглаж байгаа радио давтамжийн зурваст хэмжигдсэн дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утга нь 2300МГц-ийн давтамжийн зурваст стандартын дагуу 10 Вт/м2 -с хэтрээгүй байх ёстой бөгөөд хэмжилтийн дүнгээр хамгийн ихдээ 0.00011 Вт/м2 байгаа нь хүний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй хэмжээнээс эрс бага байна..

Иймд тухайн байршилд радио давтамжтай цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин нь дээрх стандартын 4.2.2 дугаар хэсгийн 7 дугаар хүснэгт “Хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшин”-д заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгын хязгаараас бага буюу уг стандартын шаардлагыг хангаж байна.