Home / Articles / РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН...
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ (Урьдчилсан байдлаар)
2024-02-22
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ (Урьдчилсан байдлаар) РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ,  ХУУЛЬ, ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАГ ХУГАЦААНЫ ХУВААРЬ  (Урьдчилсан байдлаар)

   Үндэслэл

                                   ·         Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39, 46, 48 дугаар зүйлийн холбогдох зүйл,заалт;

                              ·         МУ-ын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46.20-д заасан "Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио, телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах журам"

 

Хийгдэх ажил

Хууль, журмын заалт

Хэн

Хугацаа

1

Нэгээс илүү сувагтай радио,телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио,телевизийн нэрийг Зохицуулах хороонд ирүүлэх

Журмын төслийн 3.2.

Хэрэв радио,телевиз нь нэгээс илүү сувагтай бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио,телевизийн нэрийг энэ журмын 3.1-д заасан хугацаанаас өмнө Зохицуулах хороонд мэдэгдсэн байна.

 

 

Радио,

телевиз

 

2024.03.10

-ны дотор

2

 

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх боломжтой радио,телевизийн жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт гаргаж, нийтэд мэдээлэх

Журмын төслийн 3.1.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46.11, энэхүү журамд нийцүүлэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл ирүүлэх боломжтой радио, телевизийн  жагсаалтыг эзэмшлийн мэдээллийн хамт сонгуулийн сурталчилгаа эхлэх өдрөөс 45-с доошгүй хоногийн өмнө батлагдсан маягтын дагуу гаргаж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. 

 

 

ХХЗХ

 

 

 

2024.03.15-ны дотор

 

(Журмын хугацаа 2024 оны 4-р сарын 27-с өмнө )

3

 

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт гаргаж, мэдээлэх

 

 

Зохицуулах хороо нь радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягтыг өөрийн  цахим хуудсаар мэдээлнэ.

ХХЗХ

 

2024.04.15

 

4

Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг ХХЗХ-нд хүргүүлэх

Журмын төслийн 3.3

Энэ журмын 3.1-д заасны дагуу гаргасан жагсаалтад орсон радио телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг маягтын дагуу гаргаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46.9.-д заасан баримтын хамт санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Зохицуулах хороонд хүргүүлнэ.

Радио, телевиз

2024.05.01-05.28-ны дотор

(Хуулийн хугацаа (2024.05.29-өөс өмнө)

5

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, нийтэд мэдээлэх

Журмын төслийн 3.15.

Зохицуулах хороо нь энэ журамд заасны дагуу хянаж, бүртгэсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг баталж, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран хүргүүлнэ. Жагсаалтыг өөрийн цахим хуудсанд байршуулан нийтэд ил тод мэдээлнэ.

ХХЗХ

2024.05.29-нөөс өмнө

6

Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох

МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэг

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

Радио, телевиз

2024.6.10-наас эхлэн 2024.6.26-ны 00:00 цагаас өмнө зогсооно.

 

(Хуулийн хугацаа

7

Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх

МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39.5 дах хэсэг.

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио,телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

Радио,

телевиз

2024.7.07-с өмнө

 

(Хуулийн хугацаа)

8

ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх

 

МУИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 39.7 дах хэсэг

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь энэ хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

Журмын төслийн 6.10

6.10.Олон нийтийн радио, телевиз болон бусад радио, телевиз нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу сурталчилгаа нэвтрүүлсэн талаарх тайланг өөрийн цахим хуудсаар, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлж, мөн хуулийн 39.7-д заасан хугацаанд холбогдох баримтын хамт өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

Радио, телевиз

2024.07.17

-ны дотор

 

(Хуулийн хугацаа)

 

9

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой нотлох баримтыг хадгалах

 

Радио,телевиз нь сурталчилгаатай холбоотой цаасан болон цахим баримт, мэдээллийг Олон нийтийн радио, телевизийн тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомж, холбогдох журмын дагуу архивлаж, хадгална

 

Радио, телевиз

Хууль тогтоомжид заасан хугацаанд

 

 

САНАЛ АВАХ ӨДӨР

2024.06.28