Home / Articles / Ази, номхон далайн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн...
Ази, номхон далайн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал боллоо
2024-09-04
Ази, номхон далайн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал боллоо Ази, номхон далайн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал боллоо

Ази, номхон далайн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал 2024 оны 8 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд Камбожийн Хаант Улсын Сием Pип хотноо “Шуудангийн зохицуулалтын шинэчлэл” cэдвийн дор зохион байгуулагдлаа. 

Тус хуралд Ази, номхон далайн шуудангийн холбооны гишүүн 38 орноос 24 орны шуудангийн байгууллага, түнш байгууллагуудын 280 гаруй албан тушаалтан, бодлого боловсруулагч, мэргэжилтнүүд оролцлоо.

Арга хэмжээний үеэр хуралд оролцогчид Ази, номхон далайн орнуудын шуудангийн салбарт тулгарч буй нийтлэг бэрхшээл, шуудангийн үйлчилгээний ИННОВАЦ, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ хэрхэн сайжруулах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгээр шуудангийн үйлчилгээг байгаль орчинд ээлтэй болгох, цахим технологийг түлхүү ашиглаж үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах нь гол хүчин зүйл гэж тодорхойллоо.

Хурлын үеэр Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий захирал Митоки Масахико Дэлхийн шуудангийн холбооны хөгжилд Ази номхон далайн бүс нутгийн шуудангийн холбооны олон талт хамтын үйл ажиллагаа стратегийн хувьд чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж талархал илэрхийлэв.

Уг арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлж ХХЗХ-ны ШЗГ-ын дарга П.Цэрэнням, Монгол шуудан ХК-ийн төлөөллүүд оролцлоо.

 

Ази, Номхон далайн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын үеэр Дэлхийн шуудангийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Митоки Масахико Монгол Улсаас уг хуралд оролцож байгаа ХХЗХ-ны ШЗГ-ын дарга Ц.Цэрэннямтай тусгайлан уулзаж, Монгол Улсын шуудангийн салбарын хөгжлийн талаар санал солилцсон юм.Энэ үеэр Ноён Митоки Масахико 2024 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо ДШХ-ны бүс нутгийн  шуудангийн төлбөр тооцооны асуудлаар дугуй ширээний ярилцлага хийж, Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн бага хурлыг зохион байгуулах гэж буйд талархлаа илэрхийлсэн байна. Тэрбээр хаягжилтын асуудлыг шийдвэрлэхэд ДШХ-ны зүгээс  анхаарал хандуулан ажиллана хэмээн мэдэгдлээ.                                                                 

Арга хэмжээний үеэр Ази, Номхон далайн шуудангийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын төлөөлөгчид байгальд ээлтэй шуудангийн үйлчилгээнд нэгдэж мод тарив.