2024.03.15 Улаанбаатар хот
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2.6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд “Харилцаа холбооны зохицуулах хорооны авлигын эрсдлийн үнэлгээ”-г гүйцэтгэх судалгааны байгууллагыг сонгон шалгаруулна.
Тавигдах шаардлага:
1. Авлигын эрсдлийн үнэлгээ хийж байсан туршлагатай байх
2. Судалгааны ажилтнууд нь мэргэшсэн, туршлагатай байх
3. 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
Судалгаа хийх хугацаа: 14-21 хоног
Санхүүжилтийн эх үүсвэр: ХХЗХ - өөрийн хөрөнгө
Санхүүжилтийн дээд хэмжээ: 7.0 сая /долоон сая/ төгрөг
Сонирхогч этгээд нь албан бичиг, байгууллагын танилцуулга, үнийн санал, ижил төстэй судалгааны ажлын туршлагын мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороо, СБД-ийн 6 дугаар хороо, Метро бизнес төв, А блок 5-р давхар хаягаар 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Холбогдох утас: 304258 Хариуцсан ажилтан: Б.Нямдулам /Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн/
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО